Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох хуулийн төсөл боловсруулсан асуудлаар УИХ-ын гишүүд мэдээлэл өгнө

ikon.mn
2025 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан болно.

11:00 цагт ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох 100,000 иргэний саналыг дэмжиж боловсруулсан хуулийн төслийн асуудлаар Ж.Баярмаа нарын УИХ-ын гишүүд мэдээлэл өгнө.

Удирдлагын академийн байранд

10:30 цагт Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой Аудитын ерөнхий газрын дүгнэлтийн талаар тус сургуулийн багш нарын төлөөлөл хэвлэлийн хурал зарлав.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт

11:00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 9 дэх удаагийн "Эрдмийн чуулган-2025" болно. Энэ үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдад хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнг хиймэл оюун ухаанаар тооцоолж өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг гаргасан судалгааны дүнг танилцуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Глобын Мэндбаяр хадгаламж зээлийн хоршооныхоо хохирогчдын хамт төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжилнэ. Асуудал шийдэгдэх хүртэл хохирогчдын хамт бизнес төсөл хэрэгжүүлж ашгаар нь үлдсэн хохирлыг барагдуулна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Глоб хоршооны хөрөнгийг эргэлдүүлсэн гэх гүтгэлэгт нотлох баримтаар тайлбар няцаалт хийж ХЗХ-ны хохирогч гэх Оюунцэцэг гэгч эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулах талаар Глоб хоршооны дарга асан Мэндбаяр, ХЗХ-ны хохирогчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал А.Алтантуяа нар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилагч нарт ганц олдсон боломж Сувилахуйн хөгжлийн ордон хаана байна” сэдвээр мэдээлэл хийнэ.

Corporate convention center-д

12:30 цагт Boogii, Desant, Ginjin нарын "In Da Khuree" тоглолтын хэвлэлийн хурал болно.

Улаанбаатар зочид буудалд

14:00 цагт Улаанбаатар хотын худалдааны танхим "Тендер-Хувийн хэвшлийн оролцоо" хэлэлцүүлэг зохион байгуулна.