Энэ онд Үндэсний соёл амралтын хүрээлэнд таван шинэ тоглоом нэмэгдэнэ

ikon.mn
2025 оны 5 сарын 8
IKON.MN

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК буюу парк цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан үе шаттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлдэг бөгөөд өнгөрсөн сараас эхлэн дээрэмчний онгоц, гинжит, алсыг харагч, робот, мөргөлддөг машин зэрэг 18 тоглоомтойгоор ажиллаж эхэлсэн байна. 

Тус байгууллагын хамт олон аюулгүй, хоггүй, цэвэр ногоон орчин бүрдүүлэхийг зорилгоо болгодог. Үүний хүрээнд өглөө бүр усалгаа, цэвэрлэгээ хийж бүх тоглоомын аюулгүй байдлыг бүрэн шалган тестэлж, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсаны дагуу үйл ажиллагаагаа эхлүүлдэг байна. 

Дэлхийн 120 улс оронд хөдөлгөөнт тоглоом нийлүүлдэг албан ёсны эрх бүхий үйлдвэрлэгч компанитай хамтран ажилладаг парк энэ жил хамтын ажиллагааны хүрээнд Хүүхдийн баярын өмнө 5 тоглоом ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд мөөг болон galaxy гэсэн 2 шинэ тоглоом 2025 оны 05 сарын 10-ны өдөр ашиглалтад ороход бэлэн болжээ.

Шинэ 2 тоглоомын нээлтийн үйл ажиллагаанд зориулан 100 үйлчлүүлэгчдээ шинэ бүтээгдэхүүн болох extreme багцын тасалбараас дээж болгон бэлэг барих юм байна. Та бүхэн амралтын өдрүүдэд хайртай дотны хүмүүстэйгээ паркийг зорин үйлчлүүлээрэй. 

зураг
 

Уриалга:

Паркийн талбайд бяцхан дүү нар маань үйлчлүүлдэг тул тэдний  аюулгүй байдлыг хамгаалах үүднээс дугуй, скүүтэр, суррон гэх мэт цахилгаан тээврийн хэрэгслүүдийг ашиглахгүй байхыг уриалж байна.