Уншиж байна ...

LG Best Shop Монголд албан ёсоор нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 2 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Айл гэрийг илүү тав тухтай болгодог зүйлс бол интерьер заслаас гадна үүнтэй зохицох гэр ахуйн цахилгаан бараа, хэрэгслүүд байдаг.

Минимал орчныг сайшаах болсон хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн, байгаль орчиндоо ээлтэй хэрэглээг технологийн дэвшилтэй хослуулдаг дэлхийн алдарт LG Electronics брэндийн гэр ахуйн цахилгаан бараа, хэрэгслийг албан ёсоор худалдаалах LG Best Shop-ийг Таван Богд Билдинг Саплай компани 3, 4 дүгээр хороолол, Өргөө кино театрын замын эсрэг талд нээлээ.  

зураг
 

Нээлтийн үйл ажиллагаанд Таван Богд Группийн ТУЗ-ийн дарга Д.Хулан болон охин компаниудын захирлууд оролцсон бол БНСУ-ын LG Elecronics-ийг төлөөлж Төв Азийг хариуцсан Ерөнхийлөгч Ким Хак Хьюн, Экспорт хариуцсан хэсгийн ахлагч Ким Сунг Жонг, Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж. Энхжаргал болон компанийн бусад төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. 

Таван Богд Билдинг Саплай компанийн захирал Л.Дэлгэрсайхан нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэхдээ “Энэ жил Таван Богд Группийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд олон зорилтоо биелүүлж амжилт бүтээлийг урлаж ажиллаа, бид. Манай Таван Богд Билдинг Саплай компани дэлхийд  тэргүүлэгч брэндүүдийн бараа, бүтээгдэхүүнийг албан ёсоор оруулж ирээд 15 жил болжээ. Дэлхийн том брэндүүдтэй хамтарч ирсний нэг тод жишээ бол LG Electronics мөн” гэсэн бол LG Elecronics-ийн Төв Азийг хариуцсан Ерөнхийлөгч Ким Хак Хьюн “LG брэндийн Монгол дахь оролцоог бэхжүүлж, Монголын хэрэглэгчдэд манай шинэлэг, зах зээлд тэргүүлэгч бүтээгдэхүүнийг ашиглах боломжийг олгоход чухал алхам юм” хэмээлээ.

#АмьдралСайхан уриатай LG брэнд нь хэрэглэгч бүрийнхээ өдөр тутмын амьдралыг таатай, цаг мөнгө хэмнэсэн сонголттой байлгахын зэрэгцээ тансаг уур амьсгалыг ойр орчимдоо бүрдүүлэхэд нь ач холбогдол өгдөг.

Энэ талаар LG Elecronics-ийн Төв Азийг хариуцсан Ерөнхийлөгч Ким Хак Хьюн “Шинэ дэлгүүрээс хиймэл оюун ухаанаар ажилладаг угаалгын машин, LG Objet коллекц, LG WashTower, LG StanbyME Go гээд манай шилдэг загваруудыг худалдаж авах боломжтой. Эдгээр шийдэл нь үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг нэмэгдүүлж, өдөр тутмын амьдралыг сайжруулна гэдэгт бид итгэлтэй байна. Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд гайхалтай дэмжлэг үзүүлсэн Таван Богд Группт талархал илэрхийлье. Бид хамтын ажиллагаагаа маш их үнэлж, цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, амжилттай хамтран ажиллахыг эрхэмлэж байна. Бид бүхэн амьдралыг өдөр бүр илүү сайхан, илүү аз жаргалтай болгохыг зорьж байна. Амьдрал сайхан. Life’s Good” гэсэн юм.

Таван Богд Билдинг Саплай компанийн захирал Л.Дэлгэрсайхан “Худалдан авагч, үйлчлүүлэгчдэд шилдэг инновац шинэсэн, чанартай бүтээгдэхүүн санал болгохын зэрэгцээ Таван Богд Группийн урьтал болгодог хэрэглэгч төвтэй үйлчилгээ үзүүлэхээр тав тухтай, тансаг орчныг дэлгүүртээ бүрдүүлсэн” гэлээ.

зураг
 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголд зөвхөн LG Best shop-т худалдаалагдах угаалгын машин, хувцас хатаагчийн хосолсон WashTower загварын том хувилбарыг танилцууллаа. Энэхүү загвар нь таны гэрийн интерьерт шинэ өнгө нэмэхээс гадна инновацлаг, хиймэл оюун ухаантай мөн давхарласан хийцтэй учраас зай эзлэхгүй, хамгийн богино хугацаанд угааж, хатаах шийдэл гэдгээрээ онцлог болжээ.

Мөн зурагт үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч LG брэндийн шинэ загварын зурагтуудыг тус дэлгүүр худалдаалах аж. Өнгө ялгарал, дүрсний өндөр чанар гээд LG брэндийн зурагтууд хэдийн олноо танигдаж, шалгарсан. Харин одоо LG Best shop-т аялал зугаалга, хөдөө, зуслан гээд хаана ч зөөвөрлөн үзэх боломжтой StandbyMe GO загварын телевизүүдийг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа юм байна. Гар тээш мэт авсаархан, содон шийдэл бүхий телевизээр орон зай, орчны нөхцөлөөс үл хамааран дуртай хөтөлбөрөө үзэх нь мэдээж танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

LG-тэй #АмьдралСайхан.  #LG #LifesGood

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.