ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Халимд залгиулах шахсан хүн: Нялцгай гадаргуутай зүйл нүүрийг минь арчихыг мэдэрсэн

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Каяак завиар далайд аялж явсан хүнийг халим залгиж буйг харуулсан дүрс бичлэг сүүлийн нэг хоногийн хугацаанд олон хүний анхаарлыг татаад байгаа.

Гэхдээ халим тухайн хүнийг гүйцэд залгилгүй, буцааж тургиснаар эсэн мэнд үлдсэн юм.

Халимын аманд орсон 23 настай Адриан Симанкастай BBC сувгийн сэтгүүлч ярилцжээ.

Венесуэлийн иргэн тэрбээр Чили улсын өмнөд үзүүрт оршдог Магелланы хоолойг завьтай туулахаар явж байхад ийм зүйл тохиолдсон юм байна.

Энэ үед өөр завиар зорчиж байсан аав нь уг дүрс бичлэгийг үйлджээ.

“Би тухайн агшинд намайг идэж ч болзошгүй ямар нэг аварга амьтны аманд орсноо ухаарсан. Тэгээд яг Пиноккио шиг яаж амьд үлдэх талаар бодож эхэлтэл тэр намайг тургиж гаргасан” гэж Адриан ярьсан байна.

Түүнийг залгих шахсан амьтан нь бөгтөр халим байжээ.

Тэрбээр цааш нь “Араас нэг зүйл цохисны дараа би нэг харанхуй юман дотор орсон. Би нүдээ аниад дахин нээхдээ ямар нэг халимын аман дотор байгаагаа ойлгосон. Ямар нэг нялцгай гадаргуутай зүйл нүүрийг минь арчихыг мэдэрсэн. Нэгэнт эсэргүүцэж чадахгүй тул цаашдаа яах талаар л бодож байлаа” гэж ярьсан юм.

“Би хэр гүнд байгаагаа ч мэдэхгүй байсан тул амьсгалж чадах болов уу гэж айж байлаа. Тэнд их л удсан юм шиг санагдсан. Гэвч хоёрхон секундийн дараа усны гадаргуу дээр гарч ирээд залгиулаагүйгээ ойлгосон” гэж Адриан дурссан байна.

зураг
 

“Би эргэж харахад Адриан алга болсон байсан. Түүнийг мандал дээр гарч ирэхэд л миний санаа амарсан” гэж Адрианы 49 настай аав Далл Симанкас ярьжээ.

Энэ үед тэр завиныхаа ард далайн давлагааны өндрийг бичих зорилгоор камер байрлуулсан байсан тул хүүгээ яасныг сүүлд ойлгосон байна.

Тэд долоон жилийн өмнө Венесуэлээс дүрвэж, Чилид цагаачлан ирж байжээ.

Гэхдээ мэргэжилтнүүд бөгтөр халим хүнийг бүхлээр нь залгих боломж бараг байхгүй гэж үзэж байна.

Ийм төрлийн халим жижиг загас, сам хорхойг залгихад зориулагдсан нарийхан хоолойтой байдгийг Бразилын амьтан судлаач Рочед Жэкобсон Себа тайлбарлажээ.

“Халим бие махбодын хувьд каяак завь, дугуй, тэр ч байтугай туна шиг том загасыг залгих боломжгүй амьтан. Тиймээс тэр каяакыг тургисан байх. Халимууд сүргээрээ хооллож яваад завийг санамсаргүй амандаа оруулсан байж болзошгүй. Тэд хооллох үедээ усны мандал дээр маш богино хугацаатай гарч ирдэг тул санамсаргүйгээр юуг ч амандаа оруулж болно” гэж тэр ярьж байна.

Халим амьдардаг далайн усанд каяак завь, сурфингийн хавтан зэрэг моторгүй хэрэгслээр зорчихгүй байх хэрэгтэйг энэ явдал харуулж буйг Себа бас анхааруулжээ.

Харин моторт хэрэгсэлтэй бол халимтай санамсаргүй мөргөлдөхгүйн тулд хөдөлгүүрээ байнга асаалттай байлгаж, тэдэнд чимээ өгөх хэрэгтэйг тэр зөвлөж байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ГАЙХМААР
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
💩 [103.57.94.249] 2025/2/15
hujaa shig baliar pzda bn geed nulimsan bn
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.203] 2025/2/15
Мояа оорк шиг өлөн гар бна гээд харин буцааж тургисан бна
2 | 1 Хариулах
Оноч [66.181.186.74] 2025/2/17
Слава=хуяа шиг өмхий үнэр ханхалсан байх...
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.10] 2025/2/15
Jona boljee kk
0 | 0 Хариулах
Зочин [14.1.81.142] 2025/2/15
халим шүдгүй учраас азаар хазуулаагүй тургиулсан байна.
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.27] 2025/2/16
Shvdteishd
0 | 0 Хариулах
Оноч [66.181.186.74] 2025/2/17
Халим олон төрөл... зарим нь хаздаггүй шүүж авдаг гэж ойлгосон.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.108] 2025/2/15
Тэр халим хазсан бол энэ хүн маш хүнд шарх авч эмнэлэгт хүргэгдэж шархаа даалгүй үхэх байсан. Энэ хүн азтай байна.
2 | 2 Хариулах
Зочин [103.57.93.201] 2025/2/15
🦷🦈
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.220] 2025/2/15
"Ямар нэгэн халим, ямар нэг нялцгай зүйл". Новшийн орчуулга. Ямар нэг новшийн оронцоглогч.
0 | 2 Хариулах
Зочин [103.212.116.196] 2025/2/15
slimy-г тэгээд юу гэж орчуулахуу?
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.38] 2025/2/15
БАРОН МЮНХГАУЗЕН ХАЛИМНЫ ГЭДСЭН ДОТОР ОРОН ОРНЫ ДАЛАЙЧИДТАЙ УУЛЗАЖ ХӨЛИМНЫ ГЭДЭСНЭЭС ЯАЖ ГАРАХ ТУХАЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ ХУРАЛДСАН ТУХАЙ БУУРАЛ ТҮҮХИЙН ШАСТИРТ БАЙДАГ!
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.201] 2025/2/15
хоолойгоор нь орохгүй л гээд байна шдээ. халимны нуруун дээрх байшин сав аж амьдрал.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.201] 2025/2/15
🍷 шумбаж сэгсрэх ухаж уух
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.201] 2025/2/15
мөнха у зен
0 | 0
Зочин [103.57.92.21] 2025/2/15
hytad bzdag halim ideh shahjee
0 | 4 Хариулах
Зочин [139.5.216.111] 2025/2/15
Хятад ах нартайгаа байхад Монгол ялна, Халхууд ялна!
2 | 6 Хариулах
Зочин [103.57.93.201] 2025/2/15
ма зүүн баруун суганы үнэрэнд муужраад унацгаах юм биз дээ. 🤢
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.196] 2025/2/15
тэргүүн манлай орос улстай бхд дэд тэргүүн манлай монгол улс ялна
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.25] 2025/2/15
дэлхий ертөнц, амьд амьтад, хүний амьдрал гэдэг гайхалтай зүйл юмаа.
7 | 0 Хариулах