Оюутнуудын нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчих цахим картны тоог 44 болгож буй байршлуудын мэдээллийг хүргэж байна.
Их дээд сургуулиудын оюутнууд одоо хүчинтэй ашиглагдаж буй цахим картаа доорх байршилд идэвхжүүлэлт хийж буй төхөөрөмжид уншуулснаар нийтийн тээвэрт сард 44 удаа хөнгөлөлттэй зорчих юм.
Нийтийн тээврийн цахим карт идэвхжүүлэх явуулын цэгүүд ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд ажиллах аж. Оюутнууд дараах байршилд буй төхөөрөмжид сургууль харгалзахгүйгээр идэвхжүүлэлт хийх боломжтойг Улаанбаатар смарт картаас мэдээллээ.
Монголын Үндэсний Их Сургуульд энэ сарын 6-аас тус ажил эхэлнэ. Харин Хөдөө Аж Ахуйн Сургуульд энэ сарын 11-15-нд ажиллах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!