Уншиж байна ...

Т.Даваадалай: Хотын төвийн явган хүний замыг шинэчлэх ажлаас үлдсэн 70,000м.кв талбайг энэ онд дуусгана

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 14 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд нийслэл хотын гудамж талбайн явган хүний замыг шинэчилж дуусгахаар төлөвлөжээ.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Энэ онд Улаанбаатар хотын төвийн явган хүний замыг шинэчлэх ажлаас үлдсэн 70,000м.кв талбайг дуусгана. Явган хүний замыг дотоодод үйлдвэрлэсэн чулуугаар шинэчилнэ. 

Хотын төвийн хэсгийн 70,000м.кв явган хүний замыг шинэчлэх ажлыг авсан ч сайн гүйцэтгэж чадаагүй Сант-Өндөр компанийн эрхийг цуцалсан. Энэхүү компанийн ажлыг гүйцэтгүүлэх тендерийг гурав хувааж зарлана. Ингэхдээ дотоодод чулуу үйлдвэрлэдэг ААН-үүдэд давуу оноо олгож, дэмжинэ.

Цаашид бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд тендерийн хуульд заасны дагуу дотоодын ААН-үүдэд давуу тал олгох байдлаар оноо өгч ажиллахаар төлөвлөж байна" гэж өнөөдөр мэдээллээ.

Улаанбаатар хотын явган хүний замыг чулуугаар шинэчлэх ажлын энэ оны төсөв:

зураг
 
зураг
 

Улаанбаатар хотын явган хүний замыг чулуугаар шинэчлэх ажлын он дамжиж байгаа төсөв: 

зураг
 
зураг
 
зураг