Улаанбаатар хотын 15 байршилд явган хүний замын 186,701 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар сольж буй.
Өнөөдрийн байдлаар 102,710 ам метр талбайг шинэчилж, явган хүний замыг шинэчлэх нийт ажлын гүйцэтгэл 55 хувьд хүрчээ.
Тодруулбал дараах байршлуудад явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа юм.
- Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг “Бадрах инженеринг” ХХК
- Төв шуудангийн уулзвараас талбайн хойгуур тойроод Централ таурын уулзвар хүртэл замын хойд талаар “Хэрмээдэй” ХХК
- Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг ТАСО ХХК болон МАЗ ХХК-ийн түншлэл
- Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг “Сант-Өндөр” ХХК
- Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх явган хүний замыг “Цагаан толгойн нуур” ХХК
- Маршалын гүүрнээс Централ таурын уулзвар хүртэл замын баруун талаар “Эс Эл Си Ти” ХХК
- Баруун 4 замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн 4 замын уулзвар хүртэл замын хойд талаар “Төрөлхмөрөн” ХХК
- Баруун 4 замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн 4 замын уулзвар хүртэл замын урд талаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэл замын хойд талаар “Сант баян бэрх” ХХК
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэл замын урд талаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэл замын хойд талаар “Люксдаймонд” ХХК
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын баруун талаар “Чингисийн мэлмий” ХХК
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэл замын урд талаар “Эс эм жи ти” ХХК
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын зүүн талаар “Байгаль-Алтай” ХХК явган хүний замыг чулуун хавтантай болгох ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байна.
Шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд 37 албан хаагч өдөр бүр хуваарийн дагуу гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт тавин ажилласан гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Явган хүний зам, талбай тус бүрийг тохижуулахад 2-6 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулж буй ч энэ жилдээ дуусахгүй нь ажлын явцаас харагдаж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!