Улаанбаатар төмөр зам ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Энэхүү мөнгөн дэмжлэгийг жил бүр төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотойгоо байгуулсан “Хамтын гэрээ”-ний дагуу олгодог юм.
Анх удаа зээлээр орон сууц худалдан авсан төмөр замчдад мөнгөн дэмжлэг үзүүлэх журам анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 483 төмөр замчинд 2.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!