Уншиж байна ...

Дархан аварга Н.Батсуурийн урилгаар олимпын аварга жүдоч Машү Бейкер Увс аймагт зочилжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 13 цаг 10 минут
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Гавьяат тамирчин, Үндэсний бөхийн Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Риогийн олимпын аварга, Японы жүдоч Машү Бейкер Увс аймагт зочилжээ.

Өдгөө 31 настай япон жүдоч Увс аймгийн Улаангом хотод долоо хоногийн турш жүдогийн сургалт зохион байгуулах аж. 

Сургалтад 10 гаруй сумын 100 орчим хүүхэд хамрагдаж байгаа талаар тус аймгийн Биеийн Тамир, Спортын Газар цахим хуудсандаа онцолсон байна.

зураг
 
зураг
 

Японы Токай их сургуулийг төгссөн Машү Бейкер Риогийн олимпод түрүүлснээс гадна Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хүрэл, Азийн наадмаас хүрэл, Мастерс тэмцээнд түрүүлсэн бөгөөд Их Дуулгаас дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.

Сонирхуулахад түүний аав нь америк хүн юм.

Риогийн олимпод түрүүлэхдээ ердөө 22 настай байсан Машү харамсалтай нь хүнд бэртлийн улмаас замналаа удаан үргэжлүүлээгүй. Хэдийгээр албан ёсоор зодог тайлаагүй боловч сүүлийн үед тэмцээнд оролцоогүй аж. Хамгийн сүүлд 2023 оны Бүх Японы аваргаар мөнгөн медаль хүртжээ.