Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.
1-р сарын агаарын температурын ОЖД: Баян–Өлгийн нутаг, Увсын хойд болон өмнөд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -26…-32°C, Говь–Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар -12...-18°C, бусад нутгаар -18...-26°C хүйтэн байдаг.
2026.1-р сарын агаарын температур: 2026 оны 1 дүгээр сарын агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ын орчим ]
2026.1-р сарын агаарын температур
1-р сарын агаарын температур ОЖД 1-р сарын хур тунадасны ОЖД: Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна.
2026.1-р сарын нийлбэр хур тунадас: Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
[ И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим ]
2026.1-р сар хур тунадас
1-р сарын хур тунадас ОЖД Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!