Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2026 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газруудад ажилгүйдлийн даатгалын санд 45 тэрбум төгрөгийн, тэтгэмжийн даатгалын санд 39 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус олгожээ.
Үүнтэй холбогдуулан 2025 оны 10, 11, 12 дугаар сард олгоогүй 14,996 даатгуулагчийн ажилгүйдлийн, түүнчлэн жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг энэ 7 хоногт багтаан нөхөн бүрэн олгох чиглэл өгөв.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтсийн дарга нарт 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шимтгэлийн орлогын төлөвлөгөөг оны эхнээс жигд ханган биелүүлэх, шимтгэлийн өрийг барагдуулахад онцгой анхаарч ажиллах чиглэл, зөвлөмж, мэдээлэл өгсөн байна.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!