Уншиж байна ...

ФОТО: "Дакар 2026" авто уралдаанд Э.Халиунболд, П.Мөрөн нар уралдаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 10 цаг 01 минут
Reuters
Зураг зураг

Авто спортын олимп гэгддэг "Дакар 2026" уралдаан Саудын Арабын цагаар энэ сарын 3-нд нээлтээ хийсэн билээ.

Нэгдүгээр сарын 17-ныг дуустал үргэлжлэх 48 дахь удаагийн тэмцээн долоо дахь удаагаа Саудын Арабын элсэн цөлд эхэлсэн. Энэ удаагийн уралдаанд манай улсаас Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд, мото спортын олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар мотоциклийн төрөлд хурд сорьж байна.

Эхний хоёр гарааны дараа Австралийн Даньел Сандерс мотоциклийн төрөлд тэргүүлж буй. Өнгөрсөн жилийн аварга, өдгөө 31 настай австрали эр 07:42:24 цагийн амжилтаар бүх тамирчдыг манлайлж байгаа бол манай тамирчин Э.Халиунболд 08:50:22 цагаар 28, П.Мөрөн 09:55:00 цагаар 45-д жагсжээ.

Анх 1978 онд Францын Парисаас Сахарын элсэн цөлийг туулах зорилгоор зохион байгуулагдсан Дакар аюулгүй байдлын үүднээс 2009 оноос Өмнөд Америк тивд, 2020 оноос Саудын Арабын цөлд зохиогдох болсон аж.

Өнөөдөр буюу гуравдугаар гараа Саудын Арабын Аль-Ула хотод нийт 422 км зам туулах юм.

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Гэрэл зургийг: Reuters