Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “сугалаа”, “хүрд эргүүлээд мөнгө хожоорой” гэсэн агуулгатай хуурамч пост, сурталчилгаа эрчимтэй тархаж, үүнтэй холбоотой цахим залилангийн тохиолдол нэмэгдсээр байна.
Тухайлбал, хуурамч пост, линк дээр дарснаар харилцагчдаас интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код (OTP) асууж, хувийн мэдээллийг нь хууль бусаар авах оролдлого ихээр бүртгэгдэж байна.
Санхүүгийн аливаа байгууллага харилцагчаас интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн код асуудаггүй. Мөн баяр, тэмдэглэлт өдрүүдийн өмнө цахим залилангийн эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг тул сэжигтэй линк, постод болгоомжтой хандаж, үл таних эх сурвалжаас ирсэн мэдээлэлд хариу өгөхгүй байхыг зөвлөж байна.
Доорх зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэгжүүлж, хувийн мэдээллээ хамгаалаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!