ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо
Худалдаа Хөгжлийн Банк нь өндөр хамгаалалт бүхий дэлхийн шилдэг төлбөр тооцооны шийдэл, технологиудыг Монгол Улсын зах зээлд ээлж дараалан амжилттай нэвтрүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ХХБ-ны VISA картаа Google Pay-д холбох боломжийг албан ёсоор нээлээ.
Ийнхүү ХХБ нь VISA картуудаа төлбөрийн платформуудад токенжуулж холбох боломжийг бүрэн нэвтрүүлсэн Монгол Улсын анхны банк болж байна.
Ийнхүү ХХБ-ны VISA карттай харилцагчид:
- Андройд гар утас, таблет, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжөөрөө Google Pay ашиглан төлбөр тооцоогоо хялбар хийх боломжтой.
- Картынхаа өгөгдлийг токенжуулсан хамгаалалттай хэлбэрээр ашигласнаар аюулгүй байдал илүү хүчирхэгжинэ.
Харилцагч та Google Wallet апп татаад, ХХБ-ны TDB Online эсвэл Happy Pay aпп-руу орж Google Pay цэсээр хялбархан холбогдоорой.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
