Уншиж байна ...

Австралийн нээлттэй тэмцээний шагналын сан $75 саяд хүрэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 15 цаг 38 минут
Reuters
Зураг зураг

Энэ сарын 18-наас хоёрдугаар сарын 1-нийг дуустал үргэлжлэх талбайн теннисийн дөрвөн Их Дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээний шагналын сан өмнөх жилийнхтэй харьцуулахад 16 хувиар өссөн болохыг зохион байгуулагчид зарлалаа.

Тодруулбал 111.5 сая австрали доллар буюу ойролцоогоор $75 сая болж, дээд амжилт тогтоожээ.

Ингэснээр ганцаарчилсан төрлийн аваргууд 4.15 сая австрали доллар "халааслах" юм. Өнгөрсөн жил Италийн Янник Синнер болон АНУ-ын Мэдисон Кэйс нар ганцаарчилсан төрөлд түрүүлэхдээ 3.5 сая австрали доллартай харьж байв.

Өнгөрсөн жил Америкийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид Их Дуулгын түүхэнд хамгийн өндөр шагналын сан бүрдүүлж байв. Талбайн теннисчид нийт $90 саяыг хуваасан бол Английн Их Дуулгад $72.49 сая, Францын нээлттэй тэмцээнд $66.12 саяыг өгчээ.

Ногоон тивийн Их Дуулгад эхний даваанд хожигдсон тамирчин 150 мянган австрали долларын урамшуулал авах аж.