Монгол Улсын иргэний эзэмшиж буй хоёр орон сууцыг Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлдөг.
Харин гурав болон түүнээс дээш орон сууц эзэмшдэг иргэд дээрх татварыг төлөх үүрэгтэй юм.
Олон тооны орон сууц эзэмшдэг иргэн Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас аль хоёрыг нь чөлөөлүүлэх вэ гэдгээ өөрөө сонгож, "Татварын чөлөөлөлт эдлэх тухай хүсэлт"-ээ нэгдүгээр сарын 15-ны дотор e-barimt аппликэйшн болон etax.mta.mn цахим татварын системээр харьяа татварын албандаа гаргах шаардлагатай.
Хэрэв хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол улсын бүртгэлд эхэлж бүртгүүлсэн хоёр орон сууцыг албан татвараас чөлөөлж, бусдад татвар ногдуулна.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!