Уншиж байна ...

ОХУ-ын уран гулгагч Камила Валиевагийн эрх сэргэжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 1 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг зүрхний үйл ажиллагааг дэмжигч допингийн хориотой бэлдмэлийн жагсаалтад багтдаг триметазидин гэгч бодис илэрсэн гэж үзээд 2022 онд дөрвөн жилээр эрхийг нь хассан.

Өдгөө 19 настай орос бүсгүй хоёр жилийн өмнө Спортын Арбитрын Шүүх (CAS)-д хандсан ч түүний шийтгэлийг хэвээр нь үлдээсэн билээ.

Одоогоор Камила тамирчны замналаа цаашид үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар олимпын аварга Татьяна Навка "ТАСС" агентлагт өгсөн ярилцлагадаа "Тэр бол хүчтэй тамирчин. Өнөөдөр ч түүний ур чадвартай эн зэрэгцэх тамирчин цөөхөн. Манай баг, дасгалжуулагчид бүгд түүнийг замналаа цаашид үргэлжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэсэн юм.

К.Валиева Т.Навкагийн зохион байгуулдаг мөсний шоунд нэг бус удаа оролцсон. Тиймээс багийнхан түүнийг мэргэжлийн тамирчны замналаа үргэлжлүүлэхэд бүх талаар туслахаа амласан байна.

 

Эх сурвалж: BBC