ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар инновацын төвийн стартап компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо

Т.Саран, iKon.mn
2023 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар

Улаанбаатар инновацын төвийн стартап компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. 

Инновацын тухай хуулийн 16.4.1-д "Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих" тухай заалтыг хэрэгжүүлэх журам Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан.

Тус журмын хүрээнд Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр Улаанбаатар инновацын төвийн стартап компаниуд төслөө хэрэгжүүлэх хугацаандаа Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх боломжтой болж байгаа аж. 

зураг
 
Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар

 

Эх сурвалж: Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг