Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэхээр "Эмпасофт" технологийн сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 8 сарын 24
Сурталчилгаа

Эмпасофт технологийн сургууль дэлхийд үнэлэгдэх технологийн мэргэжилтэн бэлтгэнэ.

зураг
 

Технологийн хөгжлийг дагаад хөдөлмөрийн зах зээлээс олон төрлийн ажлын байрыг хиймэл оюун ухаан, машин орлож эхэлсэнтэй холбоотойгоор ажлын байрны эрэлт хурдацтай өөрчлөгдөж байна. Мэдээллийн технологи, компьютерын шинжлэх ухаан дэлхий дахинаа тэргүүлэх салбар болсон энэ үед мэдээллийн технологийн чиглэлийн сургууль үүдээ нээлээ.

Эмпасофт технологийн сургуулийг мэдээллийн технологи, инженерчлэлийн салбарт дэлхийн томоохон байгууллагад ажиллаж байгаа залуус хамтран байгууллаа.

зураг
 

Түүнчлэн үнэ цэнтэй, эрэлт хэрэгцээтэй салбарыг сонирхон судалж, мэргэших хүсэлтэй хүүхэд залуусыг дэмжих зорилгоор үндэсний томоохон баялаг бүтээгч ТЭСО Групптэй хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

зураг
 

Эмпасофт технологийн сургууль 2023 – 2024 оны хичээлийн жилд дараах мэргэжлээр бакалаврын зэрэг олгохоор бүртгэж байна. Үүнд:

  • Программ хангамж
  • Хиймэл оюун ухаан
  • Сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал
  • Автомашин үйлдвэрлэлийн технологи
зураг
 

Мэргэжлийн ур чадвар олгох хичээлүүд үндсэн хөтөлбөрт орсноос гадна Англи, Япон хэлийг ахисан түвшинд эзэмшүүлж, суралцах хугацаандаа Япон улсад болон дотоодын компаниудад үйлдвэрлэлийн дадлага хийхээс гадна төгсөөд Япон улсад мэргэжлээрээ ажиллах боломжийг оюутан бүрд олгоно.

Элсэлтийн талаар мэдээллийг www.empasoft.ider.edu.mn хаягаар авах болон 8628-4445, 8697-4445 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.