• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сун Дэ Сон: Залуучуудыг эрүүл мэндийн шинжилгээнд идэвхтэй хамруулснаар сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх ач холбогдолтой

П.Зоригт, IKON.MN
2023 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" олон улсын эрдэм шинжилгээний зургаадугаар хурал өнөөдөр эхэллээ. 

Энэхүү хуралд Солонгос, Япон, Орос, Молдов, Малайз, Тайланд, Бруней, АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцож байна. 

Тэд өөрсдийн орны сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, цаашдын хандлагыг ярилцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ арга аргачлал, инновацын талаар туршлагаа хуваалцан санал санаачилгуудыг гарган оролцох юм.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлаар сүрьеэгийн өвчлөлийн хүрээнд 30 гаруй илтгэлийг хоёр өдрийн хугацаанд хэлэлцэх аж. 

"Цар тахлын дараах үеийн Азийн орнуудын сүрьеэгийн хөтөлбөрийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал" сэдвээр БНСУ-ын Сүрьеэ судлалын олон улсын төвийн дарга Сун Дэ Сон дараах илтгэлийг танилцуулав. 

Тэрбээр Япон улс ямар арга, туршлага хэрэгжүүлж байгааг өөрийн илтгэлээрээ танилцуулсан юм. 



Энэ талаар "2021 онд эмнэлэгт бусад өвчний шалтгаанаар хандсан өндөр настай хүмүүсийн 30-40 хувьд нь сүрьеэ оношлогдож байжээ. Тэдгээр ахмад настны 70 гаруй хувьд нь амьсгалын замын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. 

Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд хоолны дуршил буурах зэрэг ерөнхий зовуурь илэрч байсан. Иймд ахмадуудын дунд сүрьеэ өвчнийг эмнэлэгт суурилсан илрүүлгээр оношлох нь ач холбогдолтой. Харин залуучуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд идэвхтэй хамруулснаар энэ төрлийн өвчнийг эрт илрүүлэх боломжтой байгаа нь харагдаж байна" хэмээн хэлэв. 

Мөн тэрбээр "Сүүлийн жилүүдэд Япон улсад илэрч буй сүрьеэ өвчний тоон мэдээллээс харвал гадаадаас ирж амьдарч байгаа иргэдийн дунд зонхилон бүртгэгджээ. Тиймээс Японы хилээр орж ирэхээс өмнө эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах бодлогыг тус улсын Засгийн газраас баримталж байна. 

Ялангуяа өвчлөл өндөр хувьтай бүртгэгдэж буй Вьетнам, Филиппин, Хятад, Индонез, Непал, Мьянмар гэсэн зургаан орноос ирж, 90 болон түүнээс дээш хугацаагаар байрлах иргэдээс эрүүл мэндийн үзлэг, оношилгоо авах ажлыг эрчимжүүлж байгаа юм. 

Хамгийн чухал алхам бол өвчнийг эрт илрүүлэх явдал. Үүний зэрэгцээ эмчлэгдэж буй иргэдийн өвчний эдгэрэлтийг сайжруулахад анхаарал хандуулах нь чухал байгаа" гэж ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг