Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.
Тус төвийн тархвар судлагч эмч Д.Отгонбаяр "Шувууны томуу нэртэй нүүдлийн шувуудаар дамждаг өвчин байдаг. Иргэд гол, нуурын дэргэдүүр аялж зугаалахдаа шувууны сангас, үхсэн шувуутай тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай хэлэх, тэдгээрт хүрэхгүй байхыг зөвлөж байна.
Мөн хачигт халдварын улирал үргэлжилж байгаа. Шумуулаар дамждаг зоонозын халдвар байдаг. Тиймээс шумуулд хазуулахаас сэргийлэх, битүү хувцас өмсөж, цацлага хэрэглэх хэрэгтэй" хэмээв.
Түүнчлэн галзуу өвчний эрсдэл байгааг тэрбээр сануулав. Гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтанд хазуулахаас сэргийлэхийг зөвлөлөө. Үер усны аюултай холбоотой гоц халдварт өвчний эрсдэл мөн бий гэдгийг анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!