Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Улаанбаатар хотод дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарцны бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.
Энэ ажлын хүрээнд эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн Таван шарын гармын нүхэн гарцны бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор галт тэрэг тухайн гармыг дайран өнгөрөхдөө 25 км цагийн хурдтай явж байгаа тул гарам хаах хугацаа нэмэгдэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаа тул иргэд жолооч та бүхэн хүлээцтэй байж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Замын нөхцөл байдал:
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!