ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн хайлтын системээс хувийн зургаа устгах боломжтой болж байна

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хайлтын системийн зах зээлд тэргүүлэгч Google компани хэрэглэгчдэд хувийн мэдээллээ хянах шинэ боломжийг олгохоор болжээ.

Тухайлбал хэрэглэгч өөрийнхөө ил задгай болон зөвшөөрөлгүй тарсан зургийг бусад хүмүүсийн хайлтын үр дүнгээс хасах боломжтой болсон байна.

Зургийг хэрэглэгч өөрөө санаатай тараасан байсан ч ингэж болох гэнэ.

Хайлтын үр дүнгээс устгах хүсэлтийг энгийн форм бөглөн Google-д илгээх юм байна.

Ийм зориулалттай хяналтын самбарыг эхлээд АНУ-ын англи хэлтэй хэрэглэгчдэд зориулан гаргах ба дараа нь бусад зах зээлд нэвтрүүлэх ажээ. Зөвхөн зураг биш, бусад хувийн мэдээллээ ч ингэж хянах боломжтой гэнэ.

Бас бүх хэрэглэгч хайлтын үр дүнд нь ямар зураг харагдах, харагдах ёсгүйг шүүх боломжтой болж байна. Тухайлбал хэрэглэгчийн хайлтын үр дүнд насанд хүрэгчдэд зориулсан болон цус, хүчирхийлэл харуулсан зураг олдвол харуулахдаа бүдгэрүүлдэг болох юм.

Жишээлбэл “гэмтэл бэртэл” гэсэн түлхүүр үгээр мэдээлэл хайхад гарч ирэх зарим зураг нь бүдгэрч харагдана.

SafeSearch гэсэн нэртэй энэхүү тохиргоо энэ оны эхээр анх нэвтэрч байсан бол одоо бүх хэрэглэгчдэд автоматаар идэвхжүүлэхээр болжээ.

Хэрэглэгч хүсвэл SafeSearch тохиргоог идэвхгүй болгож, шүүлтүүргүй зургуудыг хайлтын үр дүндээ харах боломжтой юм байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[139.5.216.97] 2023/8/9
cloud gej yum bgada ugui bol hard diskee shataa,kkk
0 | 0 Хариулах
[192.82.88.18] 2023/8/8
computer hezeech ustagadaggui,kkk
0 | 0 Хариулах
kkk [192.82.88.18] 2023/8/8
zuvhun arilgana ballana,
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.17] 2023/8/5
Хайлтад харагдахгүй болж байгаагаас биш интернэтээс дата устгаад байгаа юм биш шүү дээ. Элдэв зурагнууд чинь сервер дээрээ байж л байна ккк
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.149] 2023/8/4
nustgen bichlegee ustguulj boloh bolov u?
2 | 2 Хариулах
Офиццер цолтой хүн дээ би [66.181.161.13] 2023/8/4
Тэр нүцгэн зураг эдрээсээ ичдэг байхдаа бодвол
0 | 0 Хариулах
Zochin [122.201.22.218] 2023/8/4
Гүүгл дээр тэгээд өөрийн зураг мэдээллээ устгаж болж бнуу? Хүмүүсээ??
0 | 0 Хариулах
Choir [106.72.213.226] 2023/8/4
Аль дээр ингэх ёстой бсан юм. Европуудын шахалтаар арай гэж эхлүүлж бн. Ашигаа хархаас аюулгүй бдал боддоггүй кампаани даа. AI дээр мөн яаж паактлах болдоо золиг гэж
4 | 0 Хариулах
Зочин [202.21.126.221] 2023/8/4
DEMAND BY EUROPEAN UNION
0 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/8/4
Бусад хайлтын системд сайхан зах зээл гарч ирэх нь дээ.
0 | 1 Хариулах