ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Моханик хамтлаг дөрвөн жилийн дараа тайзнаа эргэн дуулна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 8 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Моханик хамтлаг дөрвөн жилийн дараа эргэн тайзнаа дуулах гэж байна. 

Одоогоос 19 жилийн өмнө буюу 2004 онд Моханик хамтлаг анх ахлах сургуулийнхаа урлагийн үзлэгт дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй орсон цагаас эхлэн Монголын хөгжмийн урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө хөл тавин орж ирсэн билээ. 

Тус хамтлагийн “100-н ундаа” нэртэй анхны цомог тэдний болон тухайн үеийн өсвөр насны залуусын илэрхийлэл болж, шуугиан тарьж байсан түүхтэй.

Үүнээс хойш тэд амьд хөгжим сонирхогч залуучуудын дунд хайртай хамтлаг нь болж, хэд хэдэн бие даасан цомгоо гаргаж, тоглолтууд хийж байв. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан залуус дөрвөн жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч, үнэнч сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэхээр тоглолтоо зохион байгуулахаар болжээ. 

Тоглолт ирэх Бямба гараг буюу наймдугаар сарын 5-нд Улаанбаатар зочид буудлын Ками клубт 19:00 цагт болно.

Моханик хамтлагийн бүтээлүүдээс сонсох бол энд дарна уу.