ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-ийн салбар эмнэлэг могой, шавжид хатгуулах зэрэг гэмтлийн үед тусламж, үйлчилгээ үзүүлж байна

П.Зоригт, IKON.MN
2023 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн салбар эмнэлэгт бүх төрлийн шарх, гэмтлийн дараах нөхөн сэргээх тусламж үйлчилгээг үзүүлж байна.  

Тус төвийн харьяа салбар эмнэлэгт түлэгдэлт болон нохой, муур, бусад төрлийн амьтанд хазуулсан, могой болон шавжид хатгуулсан зэрэг гэмтлийн гаралтай бүх төрлийн шархны тусламж үйлчилгээг 24 цагийн турш харьяалал харгалзахгүй үзүүлж байгаа юм.

Тиймээс иргэд үйлчлүүлэгчид гэмтлийн гаралтай, зөөлөн эдийн бүх төрлийн шархны тусламж үйлчилгээг зөвхөн ГССҮТ-ийн харьяа салбар эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт авах боломжтой.

Мөн тус салбар эмнэлэгт шинээр Гэмтлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тасгийг нээсэн бөгөөд гэмтлийн дараах сорвижилт, яс болон зөөлөн эдийн эмгэг согог, гар сарвууны гэмтэл бэртэл зэрэг өвчлөлд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Түүнчлэн Сэргээн засах физик эмчилгээний тасагт гэмтлийн дараах сэргээн засах, хөдөлгөөн засал, ахуй засал, физик эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж, хэвтүүлэн эмчлэх болсон байна.

ГССҮТ-ийн салбар эмнэлэг Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 11-р хороолол, Нийслэлийн Хоёрдугаар дунд сургуулийн зүүн урд талд байрладаг. 

 

Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.31.94.15] 2023/8/4
No Experience Needed, No Boss Over Your Shoulder C… Say Goodbye To Your Old Job! Limited Number O3 Of Spots Open… Find out how HERE►———————➤ https://rb.gy/mcrt3
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2023/8/3
Bukhel buten uls gantskhan emneleg baikhdaa yaakhavdee. Bodlogoo, khotiin 2 zakhdaa yadaj uur emnelegt neg tasagtai bolmoor yumdaa. Ulsiin niislel baij bas araichdee!!!
2 | 0 Хариулах