Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан Чингис хотод болж байна.
Барилдааны тавын давааны үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, хорьдугаар зууны манлай бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ цолоо дуудуулж Үндэсний бөхөөс зодог тайллаа.
Тэрбээр төрийн их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 12 удаа түрүүлж, нийт 22 удаа шөвгөрч байжээ. Мөн самбо бөхийн гурав, сүмо бөхийн нэг удаагийн дэлхийн аварга болж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
|