ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Атомын бөмбөгийн эцэг” Оппенхаймерын түүх

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Кристофер Ноланы найруулсан “Oppenheimer” уран сайхны кино өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Киноны гол дүр “Атомын бөмбөгийн эцэг” хочтой физикч Роберт Оппенхаймерын дүрийг жүжигчин Киллиан Мерфи бүтээжээ.

Ингээд энэхүү түүхэн хүний амьдрал, намтартай товч танилцацгаая.

Оппенхаймер нь атомын бөмбөгийг бүтээсэн гол архитектор байсан юм.

Тэрбээр олон жил их сургуульд физикийн хичээл зааж, хэд хэдэн чухал нээлт хийж байжээ. Тухайлбал тэр хар нүхний онолыг бий болохоос 30 жилийн өмнө өөрийн таамгийг дэвшүүлсэн юм.

180 гаруй сантиметр өндөр, бөгтөр, туранхай түүнийг сэтгэл зүйн хувьд нэлээд тогтворгүй нэгэн байсан гэдэг.

зураг
 

Жюлиус Роберт Оппенхаймер 1904 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нью Йорк хотод мэндэлжээ.

Түүний эцэг Германы жүүд цагаач байсан ба бэлэн хувцасны үйлдвэртэй, нэлээд баян хүн байсан байна.

Сурлага сайтай байсан Оппенхаймер 1922 онд Харвардын коллежид химийн мэргэжил эзэмшихээр элссэн ч удалгүй физикээр сольжээ.

Тэрбээр мэргэжлийнхээ хажуугаар философи, утга зохиол, дорнын шашин шүтлэгийг эрчимтэй судалж, дөрвөн жилийн хөтөлбөрөө гурван жилд багтаагаад төгссөн байна.

Дараа нь тэр Кэмбрижийн их сургуульд физикч Лорд Рутерфордын удирдлага дор атомын бүтцийг судалжээ.

Улмаар Германы Гёттингений их сургуульд нэрт атомын физикч Макс Брауны удирдлага дор үргэлжлүүлэн суралцсан байна.

зураг
 

1927 онд Оппенхаймерыг сургуулиа төгсөхөд удирдагч профессор нь баярлаж байсан гэдэг. “Түүнийг төгссөнд баяртай байна. Тэр надаас үргэлж элдэв зүйл шалгааж зовоодог байв” гэж профессор бичиж байжээ.

Архи ууж, тамхи байнга татдаг Оппенхаймер сэтгэл зүйн дарамтаасаа салахын тулд олон удаа эмчлүүлж байсан гэдэг.

Тэрбээр нэг удаа галт тэрэгтэй автомашинаар уралдаж байгаад осолдож байжээ. Ослоос Оппенхаймер өөрөө ямар ч шарх сорвигүй үлдсэн бол найз бүсгүй нь ухаангүй эмнэлэгт хүргэгдэж байв.

Гэхдээ тэр суут ухаантан байсантай хэн ч маргадаггүй. Оппенхаймер нь латин, франц, герман, грек хэл мэддэгээс гадна сүүлд Хиндү шашны судрыг уншихын тулд санскрит хэл сурч байжээ.

зураг
 

Олон жилийн турш их сургуульд хичээл заахдаа тэр улс төр, эдийн засаг огт сонирхдоггүй, радио сонсдоггүй, утас ч хэрэглэдэггүй байсан гэдэг.

Гэхдээ 1936 онд тэр эмэгтэй коммунист Жин Тэтлоктой дотно харилцаатай болсноор улс төр сонирхож эхэлсэн байна.

Дараа нь Оппенхаймер 1940 онд нөхөр нь Испанийн иргэний дайнд амь үрэгдсэн биологич, коммунист үзэлтэй Кэтерин Пуэнингтэй дотносож байжээ.

Тэд хүү, охин хоёртой болсон юм.

1941 онд Германы нацистууд атомыг хувааж чадсан тухай сонссон АНУ-ын ерөнхийлөгч Фрэнклин Рузвельт атомын бөмбөг бүтээх “Manhattan Project” төслийг эхлүүлжээ.

Төслийн ахлагчаар томилогдсон генерал Лэсли Грүвз шинжлэх ухааны судалгааг удирдах хүнийг хайсны эцэст Оппенхаймерыг сонгосон байна.

Дайн дуусах хүртэл уг төсөлд $2 тэрбумыг зарцуулж байжээ.

зураг
 

Гэвч Оппенхаймерын коммунистуудтай холбоотой өнгөрсөн түүх АНУ-ын эрх баригчдын санааг зовоож эхэлсэн байна.

Коммунистуудтай холбогдон шалтгаанаар тэр гурван удаа байцаалт өгч, нэг удаад нь таньдаг коммунистуудынхаа жагсаалтыг гаргаж өгсөн гэдэг.

Гэхдээ тэр ажлаа үргэлжлүүлж, Нью Мексикогийн Лос Аламост 4,000 орчим хүнийг амжилттай удирдаж байжээ.

Оппенхаймерын ажлын үр дүн хоёр жил гаруй хугацааны дараа гарч, 1945 оны долдугаар сарын 16-нд дэлхийн анхны атомын бөмбөгийг туршсан юм.

Дэлбэрэлтээс үүссэн мөөг хэлбэртэй үүлийг хараад Оппенхаймер “Би дэлхийг устгах үхлийн эзэн боллоо” гэж бодож байсан гэдэг.

Энэ нь хиндү шашны Бхагавад Гита судрын нэг мөр юм.

Сүүлд тэр ярихдаа “Дэлхий өөрчлөгдөхийг бид мэдэж байлаа. Зарим нь инээж, зарим нь уйлж, ихэнх нь чимээгүй байсан” гэж байжээ.

Сар хүрэхгүй хугацааны дараа АНУ атомын бөмбөгийг Японы Хирошима, Нагасаки хотуудад хаясны улмаас 120,000 гаруй хүн амиа алдсан юм.

Эхэндээ жүүдүүдийг аймаглан устгаж байсан Германд атомын бөмбөг хаяхыг хүсдэг байсан Оппенхаймер сүүлд ийм аймшигтай зэвсэг бүтээсэндээ харамсаж байсан гэдэг.

1945 оны аравдугаар сард ерөнхийлөгч Харри Трумэнтэй уулзахдаа тэр гар нь цусаар будагдсан мэт сэтгэгдэл төрж байгаагаа хэлж байжээ.

зураг
 

Атомын бөмбөг бүтээсэн амжилт нь түүнд алдар нэр, албан тушаал авчирсан юм.

Гэвч тэр атомын бөмбөгөөс 1,000 дахин хүчтэй устөрөгчийн бөмбөг бүтээх ерөнхийлөгч Трумэний хүсэлтээс татгалзаж байсан гэдэг.

Оппенхаймер “Би хийж чадахгүй, хийхийг ч хүсэхгүй” гэж хэлсэн гэх баримт бий. Тэрбээр бас атомын зэвсгийг хянах олон улсын байгууллага байх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байжээ.

Гэхдээ Оппенхаймерын байр сууриас үл хамааран устөрөгчийн бөмбөгийг бүтээж, 1952 онд туршсан юм.

1953 оноос эхлэн түүний коммунистуудтай холбоотой түүх сөхөгдөж, удалгүй нууц мэдээлэлд хандах эрхээ хасуулах болсон байна.

Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрын тушаалаар ийм арга хэмжээ авч байжээ.

1954 онд 19 өдөр үргэлжилсэн нууц шүүх хурлын дараа Оппенхаймерын нууц мэдээлэлд хандах эрхийг бүрмөсөн цуцалсан юм.

Олон жилийн дараа түүнд хандах хандлага зөөлөрч, 1962 онд ерөнхийлөгч Жон Кеннеди түүнийг Нобелийн шагналтнуудад зориулсан Цагаан ордны хүлээн авалтад урьж байв. Дараа жил нь тэр салбарын нэр хүндтэй Фермийн шагналыг хүртсэн юм.

Оппенхаймер тэтгэвэрт гарснаасаа хойш нэг жилийн дараа 1967 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр 62 насандаа уушгины хорт хавдраар нас баржээ.

2022 оны арванхоёрдугаар сард АНУ-ын засаг захиргаа алдаагаа засаж, Оппенхаймерын нууц мэдээлэлд хандах эрхийг хасах шийдвэрээ цуцалж байв.

“Цаг хугацаа өнгөрөх тусам доктор Оппенхаймерт шударга бус хандаж байсан нь ил болж, түүний үнэнч, эх оронч нэгэн байсан нь батлагдаж байна” гэж АНУ-ын эрчим хүчний яамны сайд Женифер Грэнхолмын мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.86.118] 2023/7/25
Түтүүхийг шүүх эрх хэнд ч байхгүй шүү битгий худлаа мэдэмхийр
0 | 0 Хариулах
Зочин [134.129.184.139] 2023/7/24
Германы эрдэмтэн Макс Борн (Браун биш) шүү, нэг эш-ний удирдагч нь
0 | 0 Хариулах
George Floyd [103.57.93.161] 2023/7/24
yostoi goy kino shuu bi 2 sartai huuhedteigee garsnaas ni hoish 4 uzsen bravo chris nolon!!
1 | 1 Хариулах
From Prius Army [46.114.231.25] 2023/7/24
2 hon sartai huuhedteige iim Kino uzjil baidag Bas l. Huuhdiin tarhiiig hairla
1 | 1 Хариулах
Би [103.212.117.39] 2024/4/2
Монгол хэлээр бгаа юу
0 | 0 Хариулах
Grown [66.181.181.214] 2023/7/24
so so sad
0 | 1 Хариулах
Vher mongolchud [202.131.227.82] 2023/7/24
Mash sonirholtoi bogod heregtei medell unshad jaaxn dooshluulahar ogool muu uher mongolchud hoorondo hereldeestei. Ta nar shig teneg hvmvs ene delhid bhgui shu
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.84] 2023/7/25
Яг зөв. Энэ сайтын коммент хэсэгт элдэв янзын юм бичдэг үхэр монголчууд шиг тэнэг хүмүүс энэ хорвоод байхгүй байх.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.84.54] 2023/7/24
gitler tsomiin zevseg yaaj turuulj hiicheegui ym tegsen bol delhii niit hail gitler geed boolni boltson baij baih biz
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.48] 2023/7/24
Гитлер бол зүгээр чалчаа улс төрч. Тэрэнд ямар ч холч ухаан энэ тэр байгаагүй. Зүгээр л Германы толгойд гарч ирээд, Германы хүчирхэг аж үйлдвэр, цэрэг зэвсэглэлээр Европын дампуурсан хэдэн улсыг л эзэлж авсан биз дээ. Дайны дараа германы цэргийнхэн, дэлхийн 2-р дайны сэдвээр бичдэг түүхч судлаачид бүгд л Гитлерийг зүгээр суухгүй Зөвлөлтийн эсрэг цэрэг дайны үйл ажиллагаанд хэтэрхий хошуу дүүрч оролцсоноос болж ялагдсан гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Бодоод үзэлдээ Сталинградыг зүгээр л нэршилээс нь болоод л 6-р армийг сүйрэлд хүргэсэн биздээ. Тэр жижиг хотыг аль эрт 9-р сард хаяаад явсан бол германчууд тийм их сүйрэлд хүрэхгүй байсан. Дайны хувь заяа ч өөр байх байсан. Курск ч мөн адил
4 | 0 Хариулах
stalingaradd [103.111.68.3] 2023/8/23
orosiin bvx baylag xadgalagdaj baisimaaaaa 3 bogan tus bvr n 60 bogan shubaa alt baisiimaaaaaaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.219] 2023/7/24
Атомын хуваагдлаас маш их энерги үүснэ гэдгийг бүгд мэдсэн. Гэхдээ ямар чөтгөр нь үүнийг зэвсэг хийхэд ашиглая гэж хэлэвээ? Хэн? Тэр хүн л жинхэнэ чөтгөр
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.219] 2023/7/24
Гитлер үү.
0 | 0 Хариулах
Бадарч тахар [103.57.92.251] 2023/7/24
Эйнштёйн бөмбөг хийё гэж Рузвёлтийг гуйсан юм ! Эйнштёйн чөтгөр юм !
0 | 0 Хариулах
Baldan [107.15.217.141] 2023/7/25
Hitler hiigeed ehelsen baisan, ternees uridah gesen
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.70] 2023/7/24
Чи унадаг дугуй чхийж чадахгүй чи эсгий шаахай л хийх биз
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.94] 2023/7/24
Гэхдээ тэд хятад резинийг эсгийнээс илүүд үздэг😆
0 | 1 Хариулах
Бадарч тахар [103.57.92.251] 2023/7/24
Унгарын Лёо Сциллард гэдэг физикч анх атомын бөмбөг хийё гэж хөөцөлдөж гүйгээд Эйнштёйнийг ашиглаад Рузвёлтээр зөвшөөрүүлчихсэн юм ! Италийн Фёрми уран 235 изотопийг задлах хурдасгуур зохион бүтээгээгүй бол энэ Оппёнхаймар хийж чадахгүй ! Бөмбөг бүтээх гавьяаны хагас нь Фёрмид ноогддог юм ! Оппёнхаймёр коммунист авгайгаараа дамжуулаад Манхёттны матёриалыг Зөвлөлтийн Курчатовд зүгээр өгчихсөн юм үүнийг нь сүүлд нь Фёрми хэлсэн байдаг юм !Матёриал зөвшөөрөл хоёр нь байвал би ч гэсэн жижиг атомын бөмбөг хийж л орхино !
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.48] 2023/7/24
Чи хийж чадах уу😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂
0 | 0 Хариулах
Бадарч тахар [103.57.92.251] 2023/7/24
Чадна гээд байгаа юм биш үү ! Гёрманы Гёйзёнбёрг атомын бөмбөг хийчих чадалтай мэдлэгтэй байсан боловч Гитлёр нь үнэмшиж тоогоогүй юм ! Гитлёр үхлээ 3 сараар хойшлуулаад Хиросимогийн мөөгөн үхлийг харчихсан бол Гёйзёнбёргийг басаж байсандаа толгойгоо шаах байсан юм !! Тэрэн шиг намайг басаж болохгүй !
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.48] 2023/7/24
103.57.92.251 тэгээд очоод хийгээчээ. Энд худлаа их мэдэгч болж царайлаад суухгүй.
0 | 0
Зочин [118.221.209.8] 2023/7/27
монголд цөмийн физикээр мэргэжсэн гадаадад сургууль төгссөн хүмүүс байгаа. тэгээд ч энэчинь бүр 100 жил болсон хуучин технологи
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.48] 2023/7/24
Цөмийн бөмбөгийг санхүүжилт, материал хоёрыг ашиглаж эрдэмтдийн багаар лаб-д бүтээдэг. Тэрнээс биш ямар ч мундаг эрдэмтэн гэртээ ганцаараа гар хоосон суугаад бөмбөг бүтээж чадахгүй юм. 103.57.92.251 гэх мундаг хүмүүсийн ачаар удахгүй манай улс жижиг атомын бөмбөгтэй болж магадгүй болчоод явчлаа шүү😂😂😂😂😂😂😂😂😂😂
0 | 0 Хариулах
..Эв хамт [103.212.119.102] 2023/7/24
..харваас их олиггүй этгээд байна.!
1 | 3 Хариулах
Зочин [66.181.177.48] 2023/7/24
Чамаас олиггүй гэж. Энэ хүн чинь хүн төрөлхтөний түүхийг тэр чигт нь өөрчилсөн хүн. Харин чи болоод чиний тэнэг монголчууд ямар үхсэн баасааа хийж, юу өөрчилж байна.
3 | 3 Хариулах
Зочин [192.82.84.54] 2023/7/24
Ene neg zolbin tsagaachiin shees hoolondoo tsadjee
0 | 1 Хариулах
Зочин [192.82.72.5] 2023/7/24
Яахав баримтат маягийн кино гэж мэдэж бсан ч жаахан удаан санагдсан.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.128] 2023/7/24
Biographical гэдэг юм хүү минь
1 | 1 Хариулах
ЗОЧИН [192.82.89.24] 2023/7/24
АТОМЫН ХУВААГДЛААС АСАР ИХ ИНЕРГИ ҮҮСДЭГИЙГ ЭРДЭМТЭД НОТОЛЧИХСОН БАЙСАН. ГЕРМАНЫ ЭСРЭГ АНУ ДАЙНД ОРОХ НЭГ ТОМ ШАЛТГААН ЭНЭ БАЙСАН. ЭНЭ ХҮН БҮТЭЭГЭЭГҮЙ Ч ӨӨР ХЭН НЭГЭН БҮТЭЭХ Л БАЙСАН. ЯПОНД ОЛОН МЯНГАН ГЭМГҮЙ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭНДЭЭ ОППЕНХАЙМЕР ХАРАМССАН БАЙХ. ХЭН Ч БАЙСАН ХАРАМСАХ БАЙСАН БИЗ. ЭНЭ ХҮН ДЭЭР ИРСЭН ТЭР СЭТГЭЛЗҮЙН ДАРАМТ ТӨСӨӨЛХӨД БЭРХ БАЙНА.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.177.48] 2023/7/24
Гэхдээ тэр чинь онолын юм байсан биздээ. Энэ хүн бүтээгээгүй байсан бол өөр хэн ч бүтээж чадахгүй байсан биз. Эсвэл бүр олон жилийн дараа л бүтээх байсан биз. Германы эсрэг АНУ дайнд орсон нь Японоос болсон. АНУ-Япон Номхон далайн их баялаг бүхий бүс нутагт булаацалдаж алалцаж эхэлсэн. Тэгээд Японыг Зөвлөлтийн эсрэг дайнд оруулахын тулд Гитлер худлаа АНУ-д дайн зарласан. Германчууд дайн дуусах хүртлээ цөмийн зэвсэг бүтээх байтугай тэр талаар олигтой мэдлэг ч байгаагүй нь архивын баримтаар дайны дараа ил болсон ш дээ. Яахав нөгөө нэр нь хэн билээ суут цөмийн физикч нь. Тэр л цөмийн бөмбөгийн хөтөлбөрийг ахалж нэг юм хийж яваад байсан гэсэн ш дээ. Гитлер тэрийг нь тоож мөнгө төсөв энэ тэрийг нь шийдэж өгөөгүй гэсэн ш дээ. Тэр Японы хотуудыг бөмбөгдсөн нь зүгээр теероризм байсан ш дээ. Хүн төрөлхтөний түүхэн дэхь хамгийн том терроризмуудын нэг мөн ш дээ. АНУ бол дугаар 1 террорист улс байсан гэдгээ одоо хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. Дайн бол зүгээр шалтаг л байсан.
3 | 7 Хариулах
Бадарч тахар [103.57.92.251] 2023/7/24
Том жаал Бүдүүн хүн гэдэг хоёр бөмбөгийг Японд хаях тушаалыг Трумён гаргасан ! Энола Гёй гэдэг онгоцоор хүргэсэн ! Би тэр өдрүүдэд хонинд явж байхдаа сонсож л байлаа !
0 | 0 Хариулах
Choir [106.72.213.226] 2023/7/24
Одоо нацист укр дөртий бомб гэж хомгорлон устгах чадвартай бөмбөг хийж бн. Русс түрүүлээд устгаж чадна гэж найдаж бн. Эх дэлхий энх амгалан бг!
0 | 7 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [108.147.197.19] 2023/7/24
Коммунистуудтай орооцолдож байсан бол сэжигтэй л юм….Сталины үед зөвлөтийн гадаад тагнуул маш хүчтэй ажиллаж,дэлхийн өнцөг булан бүрт шургалж амжсан бүр АНУ-ын цагаан ордонд ч нэвтэрсэн байсан гэдэг….
0 | 0 Хариулах
Зочин [192.82.84.54] 2023/7/24
Delhiig sonooh zevseg butesen baagii daa tegehdee germanuud yaaj turuulj buteecheegui ym
0 | 0 Хариулах
Choir [106.72.213.226] 2023/7/24
Анх Эйнштейн нацист герман атомын бөмбөг хийж бж болзошгүй гэсэн мэдээлэл авч Рузвельтэд онолтой нь цуг захиа бичиж хурдан ану бас эхлэхгүй бол оройтох эрсдэлтэй гэж сануулж бсан удаатай. Түүнээс хойш Манхайтан Прожект эхлэж бсан түүхтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.48] 2023/7/24
Тэгтэл тэр германчууд нь олигтой юм юу ч хийж чадаагүй гэдгээ дайны дараа америкчууд мэдсэн ш дээ. Харин тэр огт тоохгүй байсан зөвлөлтүүд чинь 1943 оноос өөрийнхөө цөмийн хөтөлбөрийг эхлүүлж Берия, Курчатов хоёр их юмны ард гарсан гэдэг нь 1949 онд тодорхой болсон ш дээ.
0 | 0 Хариулах
Choir [106.72.213.226] 2023/7/24
Хангалттай уран баяжуулаагүй бж бгаад ялагдсан гэсэн
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.21] 2023/7/24
Oppenheimer, Tenet, Dunkirk unendee l taalaagui, hudlaa urlag uran saihnii medremj gej hutsdag garuud hucheer taalsan baihdaa
3 | 6 Хариулах
Зочин [202.21.108.21] 2023/7/24
2017 onoos umnuh buh kinogn shimten uzdeg bailaa, hud gar boljee chi nolan
3 | 4 Хариулах
Зочин [203.98.77.198] 2023/7/24
same
2 | 4 Хариулах
РАВДАН [66.181.160.6] 2023/7/24
ТЕНЕТ БОЛ ШАЛ Т1 КИНО!
2 | 4 Хариулах
Зочин [90.182.61.79] 2023/7/24
Чи далд ор!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.177.48] 2023/7/24
Надад Prestige нь их таалагддаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.128] 2023/7/24
Prestige ch domog l doo
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.48] 2023/7/24
Inception, Interstellar, Batman гурав ч бодит явдлаас сэдэвлэгдсэн гэдгийг мэдээгүй явсан байна😂😂😂
0 | 1
Choir [106.72.213.226] 2023/7/24
RRR гээд болливууд коно үзээрэй хаха
1 | 0 Хариулах
Зочин [8.3.81.244] 2023/7/24
unen2 het ih yaria, uls tur. Tegeed atomiin bumbugnii scene n hedhen minut gardag busadn zger l hariltsan yaria
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.209] 2023/9/8
Dunkirk bol tasarhai dahin dahin uzej bj loigono shuu!
0 | 0 Хариулах