Өчигдөр буюу долдугаар сарын 14-ний өдрийн 22:29:23 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт газар хөдөлжээ.
Тодруулбал сумын төвөөс зүүн урд зүгт 22 километрийн зайд 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээллээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.06 99.99
Наадмын өдрүүдээр Дундговь аймгийн нутагт мөн газар хөдөлсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!