Дундговь аймгийн Хулд сумын төвөөс баруун хойд зүгт дөрвөн километрийн зайд өнөөдөр буюу долдугаар сарын 11-ний 10:58 цагт 3.9 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.14 105.47.
Чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэг хохирол учраагүй хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Улаанбаатар хот орчимд 2023 оны эхний улиралд 681 удаа газар хөдөлжээ. Монголын нутаг дэвсгэрийн 75 орчим хувь нь 7 баллын газар хөдлөлтөд хамрагдаж байгааг салбарын сайд хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!