Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

ikon.mn
2023 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг М.Жаргалсайхан

Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас  Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Агуйт-Наран-Элгэн хоорондын  замын 559, 569, 583-р км хооронд 3 цэг дээр зам угаагдаж  2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.

Зам сэргээн засах ажлыг шуурхай зохион байгуулж 583 км-ийн 6-р зуутын гүүрний шанаа, 569 км-ийн 1-р зуут, 559-ийн км-ийн 5-р зуут дахь зам угаагдсан хэсгүүдийг сэргээн завсарлах ажил дууссан тул 2023 оны 7 дугаар  сарын 14-ний өдрийн 18:10 цагт Улаанбаатар-Сайншанд чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нээж байна.