• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Өөрийн эзэмшлийн газар дээр байшин барих гэж архитектур төлөвлөлтийн даалгавар авдаг байдлыг өөрчилнө

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн, аж ахуйн нэгж өөрийн газар дээрээ барилга, байшин барихдаа зөвшөөрөл авдаггүй болгох зохицуулалтыг хийх тухай хотын дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Дорж гэдэг хүн өөрийн эзэмшлийн газар дээр байшин барих гэж Төгсдэлгэр архитектороос архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэж байна. Энэ байдлыг больё.

Барилгын тухай хууль, стандартыг бүхэлд нь өөрчилье. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг батлуулсны дараа хэсэгчилсэн төлөвлөгөөнд аль дүүрэг, аль хороололд хэдэн давхар, ямар хийц загварын барилга, байшин барих тухай тодорхой зааж, нэгдсэн байдлаар төлөвлөж өгнө. Ингэснээр Дорж гэдэг хүн барилга барих зөвшөөрөл авахгүйгээр интернэтээс төлөвлөлтийг хараад барилгын зураг төслөө өөрөө бэлддэг болох стандартад шилжинэ. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгодог байдлыг ч болимоор байна" гэв.

Барилга, байгууламжийн ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад 16 төрлийн баримт бичиг бүрдүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
43
Зураг
ЗӨВ, ГОЁ
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [122.201.31.243] 2025/2/22
Энэ ч харин зөв шүү
0 | 0 Хариулах
Zochin [66.181.177.148] 2025/2/20
Super.urd ni Alban tushaaltnuud..iim l baisan sh dee..Bided l hatuu zuvshuurul uilchildeg baisan shuu....odoo ugaasaa tomchuuld barag buh A GAZRIIG buyu.urmiig ni DUUSGASAN....SHUU DEE..ODOOO..BUUR HUSMIIN DOOD..HESEG..BUYU..BI L ULDSEEN...ZAAVAL..HARIU UGUUREI...bolomj olgoh bish..jigd huvaarilalt aa husch bn bid.
1 | 0 Хариулах
Иргэн [202.55.188.123] 2025/2/20
Өмчилсөн газартаа байшин барихад зураг төсөвөө хувь хүн өөрөө хариуцаад шийдэх нь зөв зөвшөөрөл аваа шаардалөгггүй Хотын даргын санал бол энэ тухай хэлсэн
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.90] 2025/2/21
Хотхоноор нь сургууль, цэцэрлэг, хороо, граж, автомашины талбайтай нь төлөвлөж өгөөд түүний дагуу барина гэсэн. танай газар машин зогсоол болчихвол та улсад өгөхөөс өөр аргагүй. Хурган заль яваад бна.
0 | 0 Хариулах
Иргэн [58.232.133.163] 2025/2/20
Хот хөдөөгүй барих хувийн байр, байшингийн нэгдсэн зураг гаргаж өгвөл арай эмх цэгцтэй юм хийх байх.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.90] 2025/2/19
Нэгдсэн байдлаар дахин төлөвлөж бүх айлуудыг түр нүүлгээд бөөнд нь 16 давхар байранд түр амьдруулаад,чөлөөлөглсөн газрынх нь зам дэд бүтэц ногоон байгууламж спорт цогцолборын газрыг нь гаргаад тухайн хүний газрын м2-ын хэмжээтэй нь дүйцүүлж буцааж олгох хэрэгтэй тэгж байж жинхэнэ орчин үеийн хот болно.Ухаанд нь ухна ишиг үхсэн,шуналдаа нүд нь сохорсон хулгайчууд.
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.90] 2025/2/19
Одоо бүр хяналтгүй болно гэсэн үг биш байлгүй дээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.130] 2025/2/19
хэзээч авсан нь мэдэгдэхгүй их олон жил болсон байр хоорондох газар дээр байшин бариулах гэж байна даа Нямбаатар одоо байгаа нь багталзахгүй машин хүн дүүрэн хүүхэд тоглох газаргүйл байна шүү
0 | 1 Хариулах
Зочин [157.15.7.102] 2025/2/19
битгий эргүүтээд бай. хаана, ямар байрлалаас гэдгээс хамаарна. хотын төвд луйвардаж авсан газар дээрээ 40 давхар байшин барих нь дурын асуудал байж болохгүй. хашаандаа ямар байшин барих нь бол дурын асуудал байж болно.
4 | 1 Хариулах
бид одоо яах үндэстэн бэ? [66.181.191.253] 2025/2/19
Сая гаднаас ирж бга онгоцонд 35 орчим насны халамцуу залуу хүүхэн 2 цахилгаан тамхи татаад хөлгийн дарга боль гэж шаардлага тавихад 2 лаа битгий хуц хүний эрхэнд халддаг хэн юм та нар гэж агсам тавих юм харин үйлчлэгч залуу үнэхээр мундаг соёлтой залуу байж арайхийж болиулав. Нислэгийн турш вино пиво нэхсээр зовоосоор буух юм даанч дэ!
2 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/2/19
Хятадын онгоцонд цахилгаан тамхи татвал шоронд сууж байгаа. Манайх бас ийм бүдүүлэг нь дэндсэн юм үзээгүй оркуудыг хариуцлага хүлээлгэдэг больё.
6 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.117.51] 2025/2/19
Оркжилт нь гараагүй байхдаа хил давахаар ийм зүйл болж байгаа.
1 | 0 Хариулах
иргэн [59.153.112.49] 2025/2/19
ХЯНАЛТ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.178] 2025/2/19
Хуульд өөрчлөлт оруулах талаар ярьж энийг ч бакчер шийддэг юм биш их хурал шийднэ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.88] 2025/2/19
Улсын комисс гэгч мөнгөний машинаа татан буулгаачээ.
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.45] 2025/2/19
Ер нь хот төлөвлөлт, түүнийгээ дагаад барилгын салбар, тусгай зөвшөөрөл, ажиллах хүчний боловсрол мэргэжлийн байдал зэрэг нь хог дээр үсэрсэн гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг салбарт нь ажиллаж байгаа хүний хувьд хэлчихье. Ойрны ганц жишээ нь л гэхэд ойрын хэд хоногт барилгын салбарын зөвлөх, мэргэшсэн инженерүүдийн шалгалт, тайлан хамгаалалт болж өнгөрлөө. За түүний шалгалтын материал, шалгалт авч байгаа хүмүүсийн мэдлэг, шалгалт өгч байгаа хүмүүсийн мэдлэг чадвар үнэхээр муу байлаа гэдгийг бид харж байлаа. Энэ улсад ийм архитектор, инженерүүд байхад салбар нь унах нь араггүй л гэж бодож байлаа. Ийм салбарын мэргэжилтэнгүүдтэй байхад А даалгавар болон бусад хяналт шалгалтыг сулруулна гэдэг чанаргүй барилга олон болж, ганц газар хөдлөлтөөр олон хүний амийг авнаа л гэсэн үг дээ. Ер нь хот төлөвлөлт, барилгын зураг төсөл, угсралтын хэсгүүдэд гадны зөвлөхүүдийг оруулж тогтолцоог сууриар нь өөрчлөх хэрэгтэй санагддаг. их дээд сургууль, коллежоос авхуулаад л...
2 | 0 Хариулах
Зочин [45.117.35.45] 2025/2/19
Ядаж өнгө үзэмж дээр нь хяналт тавихгүй бол нара шиг авгай хотын төв зам дагуу газартаа мангар том яв ягаан барилга барьчихвий дээ. ядаж эскизийг нь батлах байлгүй дээ тэ.
1 | 1 Хариулах
Ard [103.212.119.129] 2025/2/19
Za yostoi poporch uguh yum
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.130] 2025/2/19
Аль ч хот суурин газрыг төлөвлөхдөө үргэлж дэд бүтцээ эхэлж бодож байх. Зам нь ирээдүйд олон эгнээ болж өргөснө гэж бодож 2 талдаа нилээд зай үлдээж байх. тэр газрыг нь хэнд ч өгөхгүй абйх хэрэгтэй. Дэд бүтцийн нөөц гээд. машин замаас гадна автобусны зам явган хүн , ундаг дугуйн зам, магадгүй нэмэгдээд өөр жижиг тээврийн хэрэгслийнх гээд их л өргөн зам ирээдүйд хэрэг болно гэж тооцоолж дулаан , усны шугам гэх мэт бүх дэд бүтцээ тооцоолж газраа нөөцөлж байх. Одоогоор нарийхан замынхаа 2 талд нэг орцтой олон давхар байшингийн зөвшөөрөл өгөөд байгаа нь буруу. Замын хажууд байршил сайтай газар цөөн орцтой байшин бариулахыг хориглох , аль болох урт байшин барих хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.130] 2025/2/19
Ерөнхий дүрэм харахгүй бол жишээ нь хувийн байшин хорооллынхон хараад байхад гадна талдаа явган хүний зам барихдаа л наана цаана зөрүүлж тавьсан байдаг. Яаж сэтгэхээрээ тэгж хийдэг. Гадна талдаа явган хүний зам тавих үүрэг хүлээгээгүй ч нэг хийхдээ нэгэнт гарсан замтай үргэлжлүүлээд хийж болно. Хүний авсан газраас хот гэнэт арагш нь татуулдаг. татахдаа хамаг мод бутыг нь албаар сүйтгэж устгаж байгааг ойлгохгүй байна. Зарим айл нь татаад зарим нь татахгүй байгаа нь ойлгомжгүй. Манай улс хашаатай тулдаа өөр хашаагүй бол бас байшингаа зарим улсад зэрэгцүүлж нэг эгнээнд барих шаардлага гардаг. Ялангуяа зам дагасан байшин.
0 | 0 Хариулах
kk [66.181.181.232] 2025/2/19
saihan l sanaa.daanch mongold munguur buhniig shiidne shuu deee.AVILAGAAR.
0 | 0 Хариулах
Зочин [51.195.255.178] 2025/2/19
ГАДААД Ч ГЭСЭН ТИЙМ Л ЮМШИГ БНЛЭЭДЭЭ ТИЙМЭЭС ДАРГА Л БОЛОХ ХЭРЭГТЭЙ
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.240] 2025/2/19
hund surtalaa nemehgui bo bolhgui eee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.95] 2025/2/19
тэгвэл дэд бүтэцэд үнэгүй холбодогоо болих ёстой, есөн гачин байшинцар барьчаад үнэгүй дэд бүтэц авдаг гажиг зүйлс л үүснэ, зүгээр МАН хулгайчууд авилга авхаа больчих ном ёсоор нь хийчих. америкт лав тусгай барилгын зөвшөөрөлтэй хүмүүс л засвар барилга угсралт хийдэг тэгээгүй барилгыг үл хөдлөх гэж бүртгэдэггүй даатгал олгодоггүй. эцсийн эцэс энэ барилга байгууламж гэдгийн цаана хүний амь нас эд хөрөнгө явж байдаг.
18 | 0 Хариулах
хотын уугуул [66.181.184.120] 2025/2/19
Хэдийгээр энэ зөв санаа боловч нийтийн эрх ашгийн үүднээс аюулгүй байдал, эрүүл ахуй гоо зүй зэрэг олон талаас юу барьж болохгүй талаар урьдчилан зохицуулсан эрх зүйн акт гаргах хэрэгтэй
5 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/19
Өргөн уудам нутагтай байжээж 3,5 сая хүний 1,7 саяыг УБ-д амьдруулдаг эргүү улс Монголоос өөр байхгүй. Соц үед 2 сая хүнээс 0,5 сая хүнийг л УБ-д амьдруулдаг байлаа. Улс ухаантай байсан бол өдийд УБ-г 0,8 саяд бариад Ховд, Чойбалсан, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудаа хөгжүүлээд 0,2-0,3 сая хүнтэй болгож болох байлаа.
4 | 0 Хариулах
Зочин [176.93.149.2] 2025/2/19
Хотод ирээд амьдрал нь огцом сайжирга гсн ёроолгүй маанагууд хртын хүн амын дийлэнхи болсон. Утаанбаатар бол захаараа сумын төв. Монгол улсын хамгийн том аумын төв.
3 | 0 Хариулах
Хотын хүү [202.126.88.153] 2025/2/19
Гэр хороололоо тэгж хөгжүүл малаа бид газар дээрээ үйлчилгээний төвөө баримаар байна мал зарж хотод харласан Бэрхийн өлөн новшоо
1 | 0 Хариулах
дэмжиж байна [183.177.99.226] 2025/2/19
Угаасаа тэр нь авсан байлаа ч ач холбогдол байдаггүй харин тэр нэгдсэн байдлаар гаргаад түүнийгээ яс тас мөрдүүлдэг болох нь зөв. Нямбаатар ч уг нь их мэдрэмжтэй бас юм хийх гээд л багйаа хүн шүү
2 | 3 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/2/19
Хожигджээ хонгор минь. Нэгэнтээ шавар байшингууд шавааралдуулан босгосон биш үү
2 | 1 Хариулах
Зочин [66.181.184.251] 2025/2/19
Энэ зөв шийдвэр шүү
1 | 1 Хариулах