ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт өглөөний 09:00 цаг хүртэл байхаар өөрчиллөө

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Эрчим хүчний тарифтай холбоотой шийдвэр гарсан байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Тэрбээр "Эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь ойртуулах арга хэмжээг Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш тодорхой хэмжээний хэрэглэгчээс гомдол санал ирсэн. Тиймээс холбогдох байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулж, гомдол санал гаргасан хэрэглэгч нартай уулзаад дуусаж байна.

2024 оны жил эцсийн байдлаар 1 кВт.ц эрчим хүчний өртөг 280 төгрөг байсан. Өмнө нь хэрэглэгчид янз бүрийн тарифаар зараад явах үед дундаж нь 216 төгрөг байсан юм. Уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн 1 кВт.ц эрчим хүчний тариф 294 төгрөг байснаа 16 хувь нэмэгдэж, 342 төгрөг болсон. Харин аж ахуйн нэгжүүдийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөг болгосон. 

Иргэдийн тухайд гурван шатлалтайгаар нэмсэн. Эхнийх нь 150 кВт.ц хэрэглээтэй хэрэглэгчийн 1 кВт/ц нь 140 төгрөг байсныг 175 болгож нэмсэн. 150-300 хүртэлх кВт.ц хэрэглээний дундаж тарифыг 256 төгрөг болгосон. 300 кВт.ц дээш хэрэглээг 285 төгрөг болгож, дунджаар 85 орчим хувиар нэмэгдүүлсэн. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 30 орчим хувь нэмэгдүүлнэ гэж хэлчхээд 30-аас дээш хувиар нэмэгдүүллээ гэж шүүмжилсэн нь үнэн. Танилцуулгыг анх буруу хийсэн байгаа юм.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нэгэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр танилцууллаа. Эрчим хүчний зохицуулах хороо хоёр шийдвэрийг Засгийн газрын дараа долоо хоногийн хуралдаанд танилцуулж, өөрчлөлт оруулна. 

Эхний өөрчлөлт нь уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн тарифыг 342 төгрөг болгож нэмэгдүүлснийг хэвээр үлдээж байна. Аж ахуйн нэгжүүдийн тарифыг 291 төгрөг байсныг үлдээж байгаа. 

Харин иргэдийн тухайд гэвэл шөнийн цахилгааны хэрэглээг төрөөс дэмжлэг болгон төлдөг. Өмнө нь үдшийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл 220 вольтоор холбогдсон айлууд 700 кВт.ц хүртэлх хэрэглээг 100 хувь, дээш гарвал 50 хувийг нь хөнгөлж байсан. Үүнийг үдшийн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл 1,500 кВт болгож хөнгөлөхөөр шийдвэр гаргалаа. 
360 вольтын сүлжээгээр холбогдсон айлуудын шөнийн хэрэглээний 1,500 кВт.ц хүртэл хөнгөлдөг байсныг 3,000 кВт-аас дээш гарсан шөнийн хэрэглээг 50 хувь бууруулах өөрчлөлт оруулсан.

Ингэснээр хуучин үнэлгээгээр байсан хэрэглэгчдийн хэрэглээ нэмэгдээгүй. Энэ хөнгөлөлтийн арга хэмжээг 2025 оны 2, 3, 11, 12 дугаар сард үзүүлэхээр тооцоолол гарч байгаа бөгөөд 43 тэрбум төгрөг шаардлагатай. Зардал нь Эрчим хүчний сайдын төсөв дээр суусан" гэв. 

 ҮЗЭХ:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
УБ хотын иргэн [139.5.217.139] 2025/2/24
Цахилгааны үнэ 30% нэмэгдсэн гэх боловч газар дээрээ ноднингийн өдий үеийхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн дүн төлж байна. Тооцооноо зөв хийж байгаа гэдэгт эргэлзэж байна… мөн дээрх шийдвэрээр өмнөх шийдвэрээ залруулж байна, иймээс алдаагаа засаж байна гэж ойлгож 2024 оны 11 сараас эхэлж нөхөж тооцох хэрэгтэй!
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.201] 2025/2/23
Өөрөөр хэлбэл туйлын буруу зүйл хийснээ засаг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд энэ 2 сараас эхэлж биш, өнгөрсөн 11 сарын15-аас эргэж ингэж тооцох хэрэгтэй. Тэр зохицуулах зөвлөлийн даргыг ажлаас нь халах хэрэгтэй. Ямар ч шалгалт хийхгүй байна. 11 сараас хойш энэ ХҮТ-үүд тогны мөнгө бичихдээ шал худлаа бичиж байна. Уг нь 0-150 кВтц хүртэл нэг тарифтай, 150-250кВтц өөр тарифтай байх ёстой. Гэтэл энэ ХҮТ-үүд 0-50 кВтц хамгийн бага тарифаар тооцоод, 50кВтц-аас дээшээ шууд өндөрсгөсөн тарифаар бичиж, шулж байна. Тэр зохицуулах зөвлөл энэ зэргийн юмыгхянахёмтой биш үү. Хэрэглэгчид нэгдэж эрх ашгаа хамгаалуулах цаг болжээ. Эд нар өнгөрсөн 2-3 сард л гэхэд хэдэн зуун тэрбум төгрөг идсэн байх шүү. Хэрэглэгчдийн эрхийг хамгаалахнийгэмлэг гэж байна уу? Энэ Доржханд, Чойжилсүрэн хоёрыг логцруулъяа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.237] 2025/2/20
бүрэн мэдээлэл өгсөнд баярлалаа
1 | 0 Хариулах
Зочин [59.153.86.92] 2025/2/20
Ядаж 5сарын1 хүртэл ганц сар сунгачих хэрэгтэй байна
0 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2025/2/20
unee nemsnee baiguullagtaa 3 jeep mashin avah zar tavitsan bnaleshd UBTets
0 | 0 Хариулах
Иргэн [103.10.22.133] 2025/2/20
Тогны мөнгөө төлөхийн тулд л амьдарч байнаиш дээ энэ улсад чинь!!! Цахилгаанаар халаалтаа шийдэж утаа гаргахгүй байгаа айлуудаа үнийн өсөлтөөсөө чөлөөлөөчээ!!! Чадахгүй бол Оюунэрдэнэтэйгээ огцорч үз новшоо!!!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/2/20
😂😂😂
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.172] 2025/2/19
Орой 9 цагаас хойш гэрлээ асааж, хоолоо хийж идэж байхаас.
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.18] 2025/2/19
Энэ эргүү урд нь үнэ өсөлтийг шал буруу танилцуулж бсан. Одоо ч сайн ойлголтгүй бна.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.189.39] 2025/2/19
Энэ фсдаг зайлуулах хэрэгтэй. Салхи ярьж доромжилсон, ажил хийхгүй. 3 жил болоход ганц цахилгаан станцын ажил үгүй ядахдаа эхлүүлж болно доо. Ийм салбарын сайдаар яахав. Төрийн өмчит компануудын захиралуудыг л сольж чадна, тендер рүү гар хуруугаа дүрж чадна. Эрин-өлзий чи тэрийг нь нотлоорой
3 | 1 Хариулах
[202.131.234.123] 2025/2/19
ЭРчим хүч ч алдагдал бараг байхгүй хулгайчуудын АТМ болсон юм биш үү?
4 | 0 Хариулах
choijoo al [202.126.88.166] 2025/2/19
ene lalriig zailuulmaar bainaa ambaaraa bariad yavj baihgui uls samraad yavhiin
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.217] 2025/2/19
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: "MCS" групп төрийн нууцыг хууль бусаар олж авсан
4 | 0 Хариулах
Зочин [59.153.114.145] 2025/2/19
Гурилаар хуурна гэдэг л зальтай байнаа эд нар
1 | 1 Хариулах
hahahehehihi [202.179.18.239] 2025/2/19
huts malaa ene hungultiiin mungiig ni bi tulj bna adilhan amidarch baija davarlaa
0 | 2 Хариулах
Зочин [202.9.47.68] 2025/2/19
Дараачийн өвөл монголд өвөлжихгүй. Гадаадад өвөлжинө.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.88.217] 2025/2/19
З.Төрмандах нь Ж.Оджаргалын “МCS”-ийн охин компани болох “М-Армор” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011 оноос хойш ажиллаж ирсэн. З.Төрмандахын удирддаг “М-Армор” ХХК нь “МCS”-ийн Ж.Од, Ж.Оджаргал тэргүүтэй захирлуудын хувийн бие хамгаалалт, “MCS”-ийн оффис, үйлдвэр, уурхайн харуул хамгаалалт, “MCS”-ийн бэлэн мөнгө, бичиг баримт, чухал ачааны тээвэрлэлт, “MCS”-ийн оффис, орон сууц, үйлчилгээний байгууллагуудын дотоод нэгдсэн камер, дохиоллын сүлжээний хяналт зэргийг 24 цагаар хариуцаж ажилладаг, цэрэгжилт бүхий 400 орчим хамгаалалтын болон хяналтын ажилтантай. Одоогоор Монголын хамгийн том, бас хамгийн дэвшилтэт технологитой хамгаалалтын компани. Тиймээс ч Хууль зүйн сайд О.Алтангэрэл "М-Армор"-ийг "Тусгай байгууллага" гэж тодотгожээ.
3 | 1 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/2/19
Тэгвэл М-Арморын ажлын гүйцэтгэлүүдийг архивыг олж шалгах ёстой юм бна даа. Нууцлалтай ком, баримтууд хаа нэг газар сейфэнд хэвтэж л байгаа. MCS тэй авлига, албан тушаалын хэргээр холбогдсон улстөрчид, Төрийн албан хаагчид, тагнуул, цагдаа, шүүгчид, прокуроруудын нэрсийг олж авах хэрэгтэй, тэдэнд хэд хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан тоо баримт хаа нэг газар, эсвэл Оджаргалын орны гудсан доогуур байж л таараа.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.217] 2025/2/19
MCS грүппээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 320 сая төгрөг, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 370 сая төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 210 сая төгрөг, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар 100 сая төгрөг, УИХ-ын гишүүн Э.Болормаа 180 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 70 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 90 сая төгрөг, Боомтын сайд Тулга 100 сая, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 150 сая, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн 70 сая төгрөгийн хандивыг тус тус авч УИХ-н сэнтийд заларсан байх юм. Одоо Ухаа худгийг улс буцааж авхад эдгээр гишүүд хэрхэн оролцох нь сонирхол татаж бна.
3 | 0 Хариулах
70 [103.11.195.66] 2025/2/19
Эрчим хүчний үнэ өсөлт бол ертөнцийн хуулийн дагуу юм. эрчим хүчний тарифийн цагийн өөрчлөлт бол уян хатан байж блн.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.88.217] 2025/2/19
О.Алтангэрэл: “Ухаа худаг” ордтой холбоотойгоор MCS группын хэд хэдэн албан тушаалтныг өчигдөр баривчилсан
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.217] 2025/2/19
“Ухаа худаг” ордтой холбоотойгоор баривчилгаа явагдаж эхэлжээ
4 | 1 Хариулах
ЭРЧИМ ХҮЧ БА УТАА [202.179.26.78] 2025/2/19
ОРОЙН 21,00 ӨГЛӨӨ 09,00 ЧӨЛӨӨЛӨХӨД УТАА ШҮҮД АЛГА БОЛЧИХНО. ХҮСВЭЛ ИНГЭЖ ЧАДНА . ЭС ХҮСВЭЛ ТҮМЭН ШАЛТАГ БУМАН ГАЧЛАН ТООЧИЖ БАС ЧАДНА.
2 | 2 Хариулах
Зочин [59.153.114.22] 2025/2/19
иргэдээс дээрэмдсэн менгеер шинэ машин авсанаас еер ажил цахилгаан эрчим хvчтэй холбоотой ажилхийгээгvй МАН данхтангууд тереес зайлах цаг болсон
5 | 3 Хариулах
Зочин [202.70.44.46] 2025/2/19
Наад машин гээд байгаа чинь Эрдэнэбүрэнгийн УЦС-д хяналт тавих инженерүүдийн машин шүү дээ. Тэгээд ч тэр зардал цахилгаанаас биш улсын төсвөөс гарч байгаа.
2 | 1 Хариулах
зочин [66.181.187.91] 2025/2/19
Энэ итгэхгүй муулахын дон туссан амаараа мөнгө чихүүлсэн нөхдүүд Баялагын сангаас мөнгө авахгүй уурхайн эзэдүүдээсээ тэжээлгэнэ гээд дүрсээ гаргаад бичээч чадахгүй дээ хөөрхий тийм л салбадайнууд байгаа даа
2 | 2 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/19
МонРосцветмет компани Критикал Минерал нэртэй болж байгаа юм байна. Оросууд нь хувьцаагаа зараад явсан юм чинь нэр солигдох нь аргагүй. Харин ч орой солилоо. Одоо оросуудаас УБТЗ-ыг салгаж авмаар байна.
7 | 1 Хариулах
Зочин [202.126.88.217] 2025/2/19
Горьдоод бгарай гөлөг мин
2 | 4 Хариулах
Зочин [202.9.46.232] 2025/2/19
Хулмас орос монголоос зайлаарай
4 | 1 Хариулах
Зочин [180.113.27.82] 2025/2/19
шаалдаа бадмаа, үхсэний чинь мега төсөлд хөнөгө оруулах! өмнөх сангуудын өгөөж хаана байна больж үз
2 | 2 Хариулах