ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жавхлан: Төрийн байгууллагуудад кибер аюулгүй байдлын төсөв тавигддаг болно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгааг өнөөдөр судлаачид танилцууллаа. 

Манай улс кибер аюулгүй байдлынхаа түвшнээр 2024 оны байдлаар 193 орноос 103-т жагссан байна. 

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал С.Жавхлан "Судалгаагаар манай улсын кибер аюулгүй байдлын зах зээл их жижигхэн байна гэж дүгнэжээ. Технологи, хөрөнгө оруулалтын асуудал байна. Энэ салбарт шаардагдах хөрөнгө нь маш өндөр. Жил хэрэглэх нэг лицензийн программ л гэхэд 400-500 сая төгрөг байна. Иймд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна. Манай улсад энэ зах зээл маш бага. Төсөв, мөнгө тавигддаггүй асуудал байгаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл технологийн зардлыг ангилж, кибер аюулгүй байдалдаа зориулах зардлыг тусад нь гарган тодорхой хэмжээний төсөв тавигддаг болно. Бүх төрийн байгууллага хоёр жилдээ нэг удаа эрсдэлийн үнэлгээ, аудит хийлгүүлж тогтох хэрэгтэй.     

Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд дутагдалтай байна. Хөрөнгө оруулалт болон хүнээ бэлдэх нь чухал байна" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[202.131.234.123] 2025/2/20
Сүлжээний нэг хүн байгаа биз дээ тэрийгээ л сайн чадваржуул.лллллллл аааа
0 | 0 Хариулах
Зочин [89.58.26.216] 2025/2/19
Хувийн хэвшилээс сурах хэрэгтэй ядаж л zscaler, domain controller, ориг windows суулгах хэрэгтэй. Дараа нь флаш залгаж болдог эргүүтлээ болиулах хэрэгтэй. Тэгэж байж л нэг мэдээллийн аюулгүй байдалруу ойртоно.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.113] 2025/2/19
ДАТА ЦЕНТР ДЭЭРЭЭ ХАМАГ ЮМАА ОВООЛЧООД ТЭР ЦЕНТРЭЭ Л КИБЕРЖҮҮЛЭЭЧ ТЭР ЧИНЬ Л ГОЛ ДАТА ШД НЭГ МУУ ЯАМ АГЕНТЛАГУУДЫН КОМПЬЮТЕРУУДЫГ КИБЕР АЮУЛГҮЙЖҮҮЛНЭ ГЭЖ ҮХСЭН БАЛДУУШ НЬ БАЙДЫН ҮСРЭЭД АНТИ ВИРУСНЫ ПРОГРАМ Л СУУЛГАНА БИЗ.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.23.83] 2025/2/19
saihan ideh ni dee
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.178] 2025/2/19
Няамбаатар дарагад хэлээч цаад чинь хиймэл оюун ухаанаар хамгаалж чадах байх
0 | 0 Хариулах
Зочин [202.21.111.222] 2025/2/19
За ёстой төсөв нэмүүлж байгаад баруун солгойгүй идхэнэдээ. Байдаггүй байсан юм нэмж байгаам шиг ярихаа л больчих.
1 | 0 Хариулах