Уншиж байна ...
Зураг

"Монгол Улсын кибер аюулгүй байдал бичиг баримтын түвшинд олон ахиц гарсан ч түүнийгээ хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгааг өнөөдөр судлаачид танилцууллаа. 

Энэ үер Оксфордын их сургуулийн кибер аюулгүй байдлын судлаач Луис Аксон дараах зүйлсийг онцлов. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улс Кибер аюулгүй байдлын тухай үндэсний хуулийг баталсан, Кибер аюулгүй байдлын анхны стратегийг гаргасан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний кибер аюулгүй байдлын зөвлөл, үндэсний цахим аюулгүй байдалд хариу арга хэмжээ авах багууд зэрэг байгууллагуудтай болжээ. 

Бичиг баримтуудын түвшинд олон зүйлүүд гарсан ч түүнийг хийх, ямар ахиц дэвшил гарч буйг хэмжих алхмууд хийх хэрэгтэй байна. Хууль, хэрэгжүүлэх алхмууд нь тодорхой байгаа ч хэрхэн хэрэгжүүлж байгааг хянах, бодит алхам хийх хэрэгтэй байгааг онцлов.  

Зарим чиглэлээр ажлууд эхэлсэн ч чадавхын түвшинд бүрэн хангагдаагүй. Үндэсний кибер аюулгүй байдлыг эрсдэлийг бүх талаас нь ойлгож, баримтжуулах, стратегийн үр дүнг шалгах, чухал дэд бүтэцтэй байгууллагуудын чадавхыг үнэлэх, хувийн салбаруудын оролцоог хангаж ажиллах, орчин цагийн сайжруулалтыг хийж хоцрохгүй байх, аюул тулгарсан үед ямар арга хэмжээ авахыг тодорхой болгох зэрэг зөвлөмжүүдийг өгчээ.

Түүнчлэн хямралын төлөвлөгөөг боловсруулах, халдлагуудын мэдээлэл нэгдсэн санд бүртгэгдэж байгаа эсэхэд анхаарах нь зүйтэй гэв.