Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү манай улсын кибер аюулгүй байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
Монгол Улс кибер аюулгүй байдлын түвшиндээ эрсдэлтэй буюу 193 орноос 103 дугаарт ордог юм байна. Өдөр болгон төрийн байгууллагуудын цахим хуудас руу халдлага маш ихээр ирдэг учир төрийн бүх байгууллага кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох хэрэгцээ үүсэж байгаа аж.
Мөн төрийн байгууллага болон хувийн хэвшлүүд бүгд лицензтэй албан ёсны программуудыг хэрэглэх хэрэгтэйг тэрбээр онцлов.
Түүнчлэн ЦХИХХЯ-наас худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулах гэж байгаа ба уг төв нь олон нийтийн дунд явж буй аливаа мэдээлэл, үнэн зөв, шинжлэх ухааны хувьд батлагдсан эсэхийг батлах зорилготой аж.
Тулгамдаж буй асуудлууд:
Энэ жил үндэсний цахим шуудангийн харилцааг хэвшүүлж, тоон гарын үсгийн хэрэглээг 10 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нийтдээ 1,100,000 орчим хүн тоон гарын үсэг авсан ч ашиглахгүй байгаа ба тоон гарын үсгийг хэрэглэж хэвшихгүй бол дижитал шилжилт утгагүй болно гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!