Уншиж байна ...
Зураг

“ХасБанк” ХК 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 2 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк ХК (“Банк”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн R-2025-03 тоот тогтоолоор Банкны 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27.00 (хорин долоо) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд жилийн эцсийн ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг жилийн эцсийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр байхаар тогтоосон байна. 

Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, Банкны Дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах юм.

ХасБанк нь хувьцаа эзэмшигчдэдээ жилд хоёр удаа ногдол ашиг тараах бодлогыг тогтвортойгоор хэрэгжүүлдэг бөгөөд 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэгж хувьцаанд 18.00 (арван найм) төгрөг тараасан. Ингэснээрээ 2024 оны бүтэн жилийн цэвэр ашгаас тарааж байгаа ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 45.00 (дөчин тав) төгрөгт хүрч байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.