Уншиж байна ...
Зураг

Дэлхийн боксын холбооны гишүүний тоо 78 хүрэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 2 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ны Удирдах зөвлөл хуралдаад Косово, Сири, Унгар, Малави, Эстони, Швейцарын элсэх хүсэлтийг хүлээн авчээ. Ингэснээр тус холбоо 78 гишүүн байгууллагатай болов.

Унгарыг 75 дахь гишүүнээр элсүүлснээр 2028 оны олимпыг зохион байгуулахын тулд Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос тогтоосон дөрвөн тивийн 75 улсын холбоог эгнээндээ элсүүлсэн байх ёстой гэсэн шаардлагыг хангаж байна.

Тус холбоонд гишүүнээр элссэн улсын жагсаалтыг ЭНД дарж үзэх боломжтой.

Дэлхийн Боксын Холбоо нь 2023 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан. Боксыг олимпын хөтөлбөрт хэвээр нь үлдээх үндсэн зорилготой тус холбоо 2024 оны тавдугаар сарын 7-нд ОУОХ-ны төлөөлөгчтэй албан ёсоор уулзалт хийсэн юм.

Улмаар 2024 оны есдүгээр сарын 26-нд Казахстаны Үндэсний Олимпын Хорооны тэргүүн Геннадий Головкинаар удирдуулсан Олимпын комисс байгуулснаа зарласан билээ.

Манай улс тус холбоонд элссэн Азийн анхны холбоо болсон юм. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сард Монголд Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулсан.

Сонирхуулахад боксын төрлийг олимпын хөтөлбөрт үлдээх эсэхийг ирэх сард болох ОУОХ-ны чуулганаар шийдвэрлэх юм.