• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Боксын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар куба мэргэжилтэн Рубен Пинейро Санчез ажиллана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 2 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Монголын Боксын Холбоо шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчийг зарлалаа. Тодруулбал куба мэргэжилтэн Рубен Пинейро Санчез зургаан сарын хугацаатай энэ албанд томилогдсон байна.

Рубен Пинейро Санчез 2004-2005 онд Олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай дасгалжуулагч юм.

Рубен сонирхогчдын боксоор Кубын шигшээ багт 10 гаруй жил зүтгээд дасгалжуулагчийн албанд шилжсэн. Австралийн Перт хотод боксын клубээ нээж, хүүгийнхээ хамт дасгалжуулагчаар нь ажилладаг.

Түүнийг ажиллаж байх хугацаанд боксын Дэлхийн цомын тэмцээн Бразил, Казахстанд болох юм. Мөн Чех улсад олон улсын чансаа олгох тэмцээн болох хуваарьтай.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.96.84] 2025/2/18
Ер нь ар өврийн хаалга гээд байхгүй энэ нь нэг бодлын зөв шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.109] 2025/2/17
Бокс угаасаа олимпоос хасагдаж байгаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.113] 2025/2/17
Box шударга шүүлтээ алдсөөн одоо олимпоос хасагдана
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.61] 2025/2/17
Балай хужаа сайтаа 2005 онд ямар олимп болоод Бадарууган аварга болчихвоо
0 | 2 Хариулах
Kca [202.126.90.158] 2025/2/17
Бадар-Ууганыг олимпийн аварга болсоны дараа нэг хэсэг манай дасгалжуулагч байсан юм аа.
0 | 0 Хариулах
Зочин [212.102.51.118] 2025/2/17
Хангамж кубыг бодвол монголд арай л илүү байхдаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/17
Австралид клуб нээсэн хүн байна
3 | 0 Хариулах
зочин [66.181.177.93] 2025/2/17
баяр хүргэе. Куба бол боксын орон.
1 | 0 Хариулах