Уншиж байна ...
Зураг

Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай, ерөнхий боловсролын сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авчээ

Б.Манлай
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай, ерөнхий боловсролын сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болжээ.

Сургуулийн барилга нь гурван давхар бөгөөд зоорийн давхартай, хоолны заалтай, самбарын гэрэлтүүлэгтэй, чулуун хөвөн дулаалгатай металл ба чулуун фасад хийж, явган зам болон авто зогсоолтой.

Тус хороонд улсын сургуулийн эрэлт хэрэгцээ нэн шаардлагатай байгаа төдийгүй жишиг сургуулийн барилгын зураг төслийг шинэчлэн, газрын хэмжээнд тааруулан сургуулийн стандартын дагуу гүйцэтгэж, том жижиг хоёр спорт заал төлөвлөн, дотор интерьерийг орчин үеийн сургуулийн барилгын төлөвлөлтөөр гүйцэтгэжээ.

2025 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр сургуулийн барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээн авсан бөгөөд “Голдэн Лайт Групп” ХХК барьсан байна.