“Боловсрол, шинжлэх ухааны сайдын хөтөлбөрүүдийн үр дүнгийн үнэлгээ" сэдэвт хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд өнөөдөр боллоо.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн гүйцэтгэлийн тайланд хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг үнэлсэн байдалд дүн шинжилгээ хийснийг судлаачид танилцуулсан юм.
Тус судалгаагаар
Тухайлбал ДЭЭД БОЛОВСРОЛ-ын хөтөлбөрийг дараах байдлаар үнэлж, дүгнэжээ.
Дээд боловсролын хөтөлбөр 2022 онд дөрөв хүрэх үр дүнгийн үзүүлэлттэй байсан. Улмаар 2023 онд үзүүлэлт тав болсон нь дотоодын болон гадаадын их дээд сургуульд суралцах тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм.
Харин тэргүүлэх мэргэжлийн чиглэлийн суралцагчаас сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдсан сурагчийн тоо гэх үр дүнгийн үзүүлэлтийг 2022 онд зөвхөн багш, сувилагч мэргэжлээр хязгаарласан. Мөн 2023 онд ямар нэгэн мэргэжил заасан хязгаарлалтыг байхгүй болгожээ.
Дээд боловсролын салбарт улсын төсвөөс төлбөрийн хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээлээс өөр санхүүжилт өгөхгүй байгааг дээрх тоо илтгэж байна.
Дээд боловсрол хөтөлбөрийн хувьд манай улс хүртээмж, чанар зэрэг асуудлыг огт авч үздэггүй.
Зөвхөн дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулсан болон санхүүгийн дэмжлэг авсан оюутны тоогоор хөтөлбөрийн үр дүнг хэмждэг. Энэ нь дээд боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа хэсгээр хязгаарлагдсаныг дурджээ.
Гэрэл зургийг MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!