Дэлхий даяар жил бүр сая гаруй хүн ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилдөг. Монгол Улсад ч энэ төрлийн өвчлөлөөр жилд 1,500-2,000 хүн шинээр өвчилж байгааг 2023 оны ЭМЯ-ны судалгаанд дурдсан байна. Гэхдээ бүдүүн, шулуун гэдэсний хавдрын 90 хувь, ходоодны хавдрын 60-80 хувийг дурангийн аргаар эрт илрүүлэх боломжтой байдаг аж.
Интермед эмнэлэг нь дурангийн үйлчилгээндээ Olympus брэндийн хамгийн сүүлийн үеийн X1 дурангийн иж бүрдэл, бүрэн ариутгасан төхөөрөмж, нэг удаагийн хэрэгсэл ашигладаг бөгөөд АНУ-ын FDA агентлагийн болон ДЭМБ-ын удирдамжийн дагуу таван шатлал бүхий ариутгалыг тогтмол хийж гүйцэтгэж байна.
Түүнчлэн дурангийн үйлчилгээний үеэр таагүй мэдрэмж авахаас эмээдэг хүмүүст зориулан тайвшруулгатай орох боломжийг санал болгодог. Дурангийн үйлчилгээний тайвшруулга нь мэдээгүйжүүлэлт буюу олон нийтийн хэлж заншсанаар “наркоз”-той харьцуулахад амьсгал, зүрхний үйл ажиллагааг дарангуйлдаггүй, зөвхөн шинжилгээг зовуурьгүй, тайван хийлгэхэд тусалдаг юм. Дурангийн тайвшруулга нь эмч, мэргэжилтнүүдэд дурангийн оношилгоог чанартай, нарийвчлалтай боловсруулах боломжийг бүрдүүлж өгдөг давуу талтай.
АНУ-ын Колумбийн Их Сургуулийн Анагаах ухааны төвийн судалгаагаар тайвшруулгатай дурангийн шинжилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчдийн 85 хувь нь дараагийн удаа дурангийн үйлчилгээнд айдасгүйгээр хамрагдах боломжийг бүрдүүлдгийг онцолсон байна.
Интермед эмнэлгийн дурангийн тасаг нь дуран оношилгооны төв болон өргөжиж, Монгол Улсын хэмжээнд хамгийн том эмнэлзүйн баг, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан ходоод, гэдэсний бүх төрлийн өвчлөлийг ямар ч зовуурь, өвдөлтгүйгээр оношлон эмчилж байна. Улмаар хоол боловсруулах замын өвчин, эмгэгтэй хүн заавал гадаад оронд зорчилгүйгээр Монгол Улсдаа эмчилгээ, үйлчилгээ хийлгүүлэх боломж бүрэн бүрджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!