ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймгийн хүүхдүүдийн англи хэлний чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Британийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймгийн хүүхдүүдийн англи хэлний чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд:

  • 320 багшийг англи хэл заах сургалтад хамруулах
  • 12,000 гаруй бага ангийн хүүхдэд чанартай англи хэлний боловсрол олгох
  • Алслагдмал орон нутагт тохирох заах арга зүйн судалгаа хийж, цаашдын ажлуудыг тодорхойлох зэрэг ажлыг тус тус хэрэгжүүлнэ хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сангаас мэдээлэв.

Эргэн сануулахад Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Катрин Вест өнгөрсөн оны наймдугаар сард манай улсад айлчлахдаа Их Британи улс Монголын орон нутгийн Англи хэлний багш нарыг бэлдэх тэтгэлэгт хөтөлбөрт 500,000 фунт стерлингийг зориулахаа мэдэгдэж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.178] 2025/2/19
Гомо болох хичээл орох байхдаа үнэгүй бяслаг хулганы хавханд л байдгийг энэ ярзайсан сайд мэдмээр л пм
0 | 0 Хариулах
Зочин [192.82.64.248] 2025/2/19
баянөлгийг яагаад сонгов оо, тэнд эхлээд монгол хэлээ сайн заах ёстой байхаа, жил бүрийн элсэлтийн шалгалтаар хамгийн сүүлд ордог гэх болов ч сайн хүүхдүүд нь тэнд байдаг турк сургуулиа төгсөөд, бүгд гадагшаа сурхаар явдаг гэж нутгийн иргэд өөрсдөө ярьж байсан,
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.206] 2025/2/19
Thanks UK
2 | 1 Хариулах
Зочин [203.217.139.240] 2025/2/19
Орон нутгийн боловсролд анхаарч буйд баярлалаа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/19
Киви хамтлаг
0 | 0 Хариулах
Зочин [203.23.49.170] 2025/2/19
Сэлэнгэ аймгийн сумдуудын (Mандал) англи хэлний багш нарыг хамруулмаар байна аа, бага ангид хичээл орж буй багш нарын англи хэлний түвшин маш муу байна.
2 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.191.18] 2025/2/19
Англи хэлээ л сайн үзнэ шүү хүүхдүүд минь ирээдүйд англи хэлээр л хоолоо олж иднэ шүү
5 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/2/19
Өвөө, орос хэл хэрэггүй гэж үү
2 | 1 Хариулах