Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Энэ үеэр Кино урлагийн дээд сургуулийн багш, кино найруулагч Монгол Улсын ардын жүжигчин Г.Жигжидсүрэн "Хөдөлмөрийн баатар" цол хүртлээ.
Түүний Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичиж кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан жинтэй хувь нэмрийг нь үнэлж тус шагналыг олголоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!