ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

И.Чулуунболд: Сайханы хөтлийн дүүжин гүүр аялагчдад 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Сайханы хөтөл дүүжин гүүртэй болж, зургаадугаар сарын 24-нөөс үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

Дүүжин гүүр нь 60 метрийн урттай, 10 метрийн өндөртэй, нэг чигийн урсгалтай буюу нэг хүний замтай байна. Маршрутын хувьд Сайханы хөтлийн зураг авхуулдаг цэгээс Бүргэдтэй хад руу очоод зиплайнаар буух чиглэлтэй аж. 

Өнөөдрийн байдлаар гурав хоногийн хугацаанд уг гүүрээр 1,000 орчим хүн үйлчлүүлжээ. Үүнээс гадна Сайханы хөтөлд car cinema үйлчилгээ зургаадугаар сарын 1-нд нээгдсэн байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын "Өргөн Сэлэнгэ Үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын захирал И.Чулуунболдтой утсаар холбогдож, мэдээлэл авлаа.

Тэрбээр "Сайханы хөтлийн дүүжин гүүрийг өнгөрсөн Бямба гарагт ашиглалтад оруулаад байна. Уг гүүр экстрим аялал сонирхдог 16-аас дээш насны иргэдэд 06:00-22:00 цаг хүртэл нээлттэй. Төлбөрийн хувьд нэг хүний 15,000-20,000 төгрөг.

Дүүжин гүүрний зураг төслийг манай байгууллагаас хийгээд иргэдэд нээлттэй болгосон. Өөрөөр хэлбэл энэ гүүрийг иргэд өөрсдийн мөнгөөр хийлгээд орлогоосоо буцаан авах нөхцөлтэйгөөр барьж байгуулж болно гээд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх компанитай холбож өгсөн юм. 51 сая төгрөгийн өртөгтэй гүүр. Гүүрнээс гадна буцаад буух дүүжин рольк/зиплайн/ зэрэг багтсан. Дүүжин гүүр ашиглалтад орсноор 10 гаруй хүн ажлын байртай боллоо.

Гүүрний үйлчилгээг хөрөнгө оруулалт хийж бариулсан иргэн хариуцдаг. Харин аюулгүй ажиллагаанд онцгой байдлын байгууллагаас хяналт тавьж байна.

Сайханы хөтөлд экстрим аяллын үйлчилгээ, кофе шоп, ариун цэврийн байгууламж, хоол үйлчилгээний цэгүүдийг нэмж байна. Жилд 40,000-50,000 аялагч ирдэг. Энэ жил үйлчилгээнүүд нэмэгдсэнтэй холбогдуулан аялагчдын урсгал улам нэмэгдэж байна.

Хоёр хоногийн үүргэвчтэй аяллын маршрутаар Сүхбаатар суманд иргэд вагоноор их ирдэг. Тиймээс аялагчдад үзэж харах зүйлтэй, цай хоолтой, экстрим үйлчилгээнүүдийг үзүүлж дурсамж үлдээхийг зорьж байгаа юм.

Цаашид уулын шүхэр, Орхон, Сэлэнгийн бэлчирийг усан замаар очиж харах боломжийг бүрдүүлэхээр завины үйлчилгээ үзүүлнэ" хэмээн ярилаа.

Сайханы хөтлийн талаар товч танилцуулсан юм.

Сайханы хөтөл нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрладаг. Ардын хувьсгалын түүхтэй холбогдуулаад хиагтыг чөлөөлсөн ардын журамт цэрэг байрлаж байсан газар. Анх жанжин Сүхбаатар уг хөтөл дээр гарч ирээд "Ямар сайхан хөтөл вэ" гэж уулга алдсанаас хойш Сайханы хөтөл гэж нэрлэгдсэн домогтой байна. Үүнээс өмнө Тэмээн хүзүүтийн хөтөл нэртэй байжээ.

Монгол Улсын хамгийн хойд цэгт байрлах уг хөтөл дээрээс Оросын хил, Сэлэнгэ-Орхон голын цутгалыг дээрээс нь харах байгалийн өвөрмөц тогтоцтой.

Хилийн бүсийг 101 дүгээр ангийн застав 24 цагаар хамгаалдаг бөгөөд 2014 онд Сайханы хөтлийн бүсийг Сэлэнгэ аймгийн тусгай хэрэгцээнд авч, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх анхны тогтоолууд нь гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [178.115.33.126] 2023/6/29
Vne undur bn!!! Svv heden tugrug b??? Bodood vz! 1 hvni 5000 gehd boloh bsiin!!???
0 | 0 Хариулах
Энхболд.х [172.59.189.32] 2023/6/29
Яасан өндөр үнэтэй юмб ?хямдарвал олон хүн очно шүү дээ.Үнэнд чинь баригдаад очихгүй байгаа олон хүн бий
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.203] 2023/6/28
Энэ банзаа зайгүй тавибал яасын бэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.203] 2023/6/28
Гишгүүрээ олж гишгэх гэж ширтсээр байгаад орчноо харах завгүй яваад дуусах юм бнадаа. Нүүр улайхааргүй л юм хийгээсээдэй. Аялагчдын тоо нэмэгдэж байгаа бол Жорлонгийн хүртээмж, эрүүл ахуйгаа дагаад сайжруулаарай. Хүмүүсийн сэтгэл ханамж, тав тухыг мөнгөнөөс түрүүнд тавьдаг байгаасай. Уг төслийн санаа бол сайхан юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.236] 2023/6/28
Мөнгөө хэмнээд тасарч унахаар юм хийвдээ хүний амь шдэээээ хөвсгөлд бол зүгээр ургаа модноос тросс татаал бүтэхгүйэээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.232] 2023/6/27
Энэ одоо цэргийн сургууль хийдэг полигоны саадтай сурвасын газар юмуу 50 хэдэн саяар торосонд уясан хэдэн банз шаачихсан идэх уух гэж илбийн илбийн юм хийх юмаа ичиж үхмээр юм.....[хориотой үг]
2 | 0 Хариулах
Nyamka [66.181.161.166] 2023/6/27
25нд очиход ажиллахгүй бналэ шүү хүмүүс ирэхн баахан л хүлээсэн ажиллахгүйн бол ингэж суртчилж яхудэ энэ их төсвөөрөө өөр юм хийсэн др блгүйдэ
2 | 0 Хариулах
dendvv zaitai banzaa hiijee. [59.153.114.36] 2023/6/27
hamgiin gol ayuilgui ajilgaa ch dee. harhad l dendvv zaitai banzaa hiijee. zarim ni tom alhaj chadahgui ch de. iimees dund ni ungaj hetsvvdeh yum bnaa.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.25.241] 2023/6/27
Хэрэв төсвийн мөнгөөр хийсэн бол элбэг 300 сая гэж шаах бсан
2 | 0 Хариулах
Зочин [178.115.33.126] 2023/6/29
1 ter bumaar hiinshdee huu!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.75] 2023/6/27
энэ ямар юм хийсэн болдоо өнгөрсөн жил чулуутын гол дээрх бол зүгээр өөрөө нурчхаж байна билээ, гадны орны ийм дүүжин байгууламжуудын бэхэлгээ нь томхон байшингийн фундамент цутгасан юм шиг хийдэг юм билээ, монгол шиг салхи их газар дүр эсгэсэн юм хийвэл тэгээл осол гарна шүүдээ.
9 | 0 Хариулах