Бүгд Найрамдах Солонгос Улсад монгол иргэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр цацагдсан.
Энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас "Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн.
Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа. Мөн хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!