Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс өнгөрсөн долоо хоногийн Бямба, Ням гарагт 3,930 жуулчин хүлээн авчээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 6 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас олох орлогын хэмжээг 1.2 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буй.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас он гарснаас хойш манай улсад ирсэн гадаад иргэдийн тоог тодруулахад, зургаадугаар сарын 4-ний байдлаар нийт 216,668 жуулчин иржээ. 

Гадаад иргэдийг ирсэн улсаар нь авч үзвэл, 97,678 буюу 52 орчим хувь нь ОХУ-аас, 40 орчим мянга нь БНХАУ-аас ирсэн байна. 
ГРАФИК: 

Харин өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр 54 улсын 3,930 жуулчин ирсэн байна. Тэдгээрийн дийлэнх нь ОХУ болон БНСУ-аас иржээ.