"Монгол ур чадвар 2023" тэмцээний нэгдүгээр шат тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Мужаан, Өрөг угсрагч, Сантехникч, Тогооч, Цахилгаанчин, Гагнуур, CNC Токарь, График дизайн мэргэжлүүдээр зохион байгуулагдлаа.
Энэ шатанд 138 суралцагч, 103 багш өрсөлдсөн. Тэднээс дараагийн шатанд мэргэжлийн боловсролын сургалтын 17 байгууллагын 41 суралцагчид шалгарлаа.
Тухайлбал
Тэмцээн нийт гурван шаттайгаар зохион байгуулагдана. Хоёрдугаар шат 2023 оны аравдугаар сарын 12-13нд, гуравдугаар шат арванхоёрдугаар сард болно.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх нь энэ тэмцээний зорилго юм.
Мөн 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсын Леон хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцох үндэсний ялагчийг “Монгол ур чадвар 2023” тэмцээнээс шалгаруулна гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!