“Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээн 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсын Леон хотод болно.
Үүнд Монгол Улсыг төлөөлөн оролцох мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын суралцагчдыг шалгаруулах “Монгол ур чадвар-2023” тэмцээн өнөөдөр эхэллээ.
Уг тэмцээний найман төрөлд нийт 139 суралцагч, 103 багш нар оролцохоор бүртгүүлээд байна. Төрөл тус бүрийн шилдгүүд дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлнө.
Манай улсын тухайд Дэлхийн ур чадварын тэмцээнд 2013 оноос хойш тасралтгүй оролцож байгаа. Сүүлийн гурван удаагийн тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, гагнуур болон барилгын өрөг угсрагч мэргэжлээр медаль авч байв.
“Монгол ур чадвар-2023” тэмцээний төрлүүд:
Дэлхийн ур чадварын тэмцээн нь оюутнуудын мэдлэг, ур чадварын хэмжүүр болохоос гадна сурагчдаа бэлдсэн багшийн чансаа, сургуулийн эрэмбийг давхар тодорхойлж байдаг гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|