Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Австри улсын Вена хотын Ратхаусплатц цэнгэлдэхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Манай улсын эрэгтэй шигшээ багийн хэсгийн сүүлийн хоёр тоглолт өнөөдөр болно. Тухайлбал 20:00 цагаас Швейцарын багийн эсрэг, 21:25 цагаас Япон улсын шигшээ багтай тоглосноор хэсгийн шатаа өндөрлүүлэх юм.
Монголын эрэгтэй шигшээ баг Унгарын шигшээ багийг 21:19 харьцаатайгаар ялж, Швейцарын шигшээ багт 12:22 оноогоор хожигдсоноор D хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна.
Эрэгтэй, эмэгтэй дөрвөн хэсэг тус бүрийн эхний гурван байрт шалгарсан шигшээ баг нь хасагдах шатанд шалгарна. Хэсэгтээ нэгдүгээр байраар гарвал шөвгийн наймд шууд шалгарна. Хэрэв хэсгээс хоёр, гуравдугаар байраар гарвал урьдчилсан шатанд тоглох бөгөөд хожвол шөвгийн наймд шалгарах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!