ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Поп од Селин Дион төлөвлөсөн бүх тоглолтоо цуцалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

2023-2024 онуудад төлөвлөгдсөн байсан бүх тоглолтоо эрүүл мэндийн шалтгаанаар цуцалж байгааг Канадын поп од Селин Дион өчигдөр мэдэгджээ.

Одоо 55 настай Дион өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдрэлийн ховор эмгэгтэй болсноо зарлаж байсан юм.

“Та бүхний сэтгэлийг дахин гонсойлгох болсондоо уучлал гуйж байна. Тайзан дээр гарахад бэлэн болох хүртлээ бүгдийг цуцлах шаардлагатай боллоо. Би бууж өгөхгүй, та бүхэнтэй уулзах цагийг тэсэн ядан хүлээж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.

“Because You Loved Me”, “My Heart Will Go On”, “Think Twice” зэрэг олон дууг хит болгосон Селин Дион нь дэлхийн шилдэг эмэгтэй дуучдын нэг юм.

Тэрбээр “Stiff-Person Syndrome” хэмээх мэдрэлийн ховор эмгэгтэй болоод байгаа. Дион онош тогтоогдсоны дараа энэ оны хоёрдугаар сард эхлэх байсан Европын аялан тоглолтоо цуцалсан юм.

Өвчин нь түүний булчингуудыг агшааж, чангалсны улмаас өмнөх шигээ дуулах чадваргүй болсон байна.

Канадын Квебек мужид 14 хүүхэдтэй айлын отгон нь болж мэндэлсэн Дион 12 насандаа урлагийн замналаа эхэлж байжээ.

Тухайн үед ээж нь охиныхоо анхны цомгийг гаргахын тулд байраа зээлийн барьцаанд тавьж байсан гэдэг. Франц хэлээр дуулдаг байсан Дион 1980-аад оны үед англи хэл сурснаар англиар дуулж эхэлжээ.

1997 онд найруулагч Жэймс Камероны “Титаник” киноны дууг дуулсан нь Селин Дионыг алдрын оргилд хүргэсэн юм.

Дараа нь тэр Лас-Вегасын алдарт Цезарийн Ордонд бараг 16 жил тасралтгүй дуулсан байна.

 

Эх сурвалж: Aljazeera

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Gerel [119.66.36.7] 2023/5/30
Uuriinhuu baigaa goosaihand bvv uym hiilge..hamr chni negl udur unaad orood irne..het goo saihan boloh gj hool hvnsee bitgii hori biye darhlaa chni muudval esiin bolon bulchingiin uvchinguud ihsene..het ikh hvnd taalagdah gj bitgii hichee strest orno...horvoo negl udur duusdag uym
2 | 0 Хариулах
Зочин [192.82.84.190] 2023/5/30
Саяны дуучин шигл өвчтөй болно биз.Нүүр амаараа тоглодог хүүхнүүд.нүүрнь таталдаад харь гаригын хүн гээдл үрчгэр царайтай эвгүй хүмүүсийг л хийгээд бдаг юм билээ.кккккккк
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.155] 2023/5/28
Ботокс тарилга нь диотокс хор агуулсан хясаа мэлхии могойнд байдаг хорноос бага хэмжээгээр агуулагдана монголд мэргэжилийн бус хүмүүс ботоксыг дуртай үнээр ээ хийж байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.175] 2023/5/27
Олсны эцэст үрдэг, үрсний эцэст үхдэг
2 | 5 Хариулах
Зочин [202.126.90.46] 2023/5/27
Вакцинаас болсныг л бүгд л мэдэж байгаашд.
3 | 8 Хариулах
Зочин [66.181.161.80] 2023/5/27
Ха ха ха xyжаа вирусээс болоогүй юу?
0 | 6 Хариулах
Зочин [83.64.142.10] 2023/5/27
Huurhii tvvnd hetsvv bgaa, hamgiin chuhal ervvl mend shvv hvmvvs min.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.91.33] 2023/5/27
ГОО САЙХНЫ ТАРИА ИХ ХИЙЛГЭДЭГ БАЙСАН. БУЛЧИНГИЙН АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ ҮРЧЛЭЭГ БАГАСГАДАГ. ГАЖ НӨЛӨӨ НЬ ЭНЭ БАЙХ. МОНГОЛД Ч НҮҮРЭНДЭЭ ЭЛДВИЙН ТАРИА ХИЙЛГЭДЭГ ХҮҮХНҮҮД ОЛОН БАЙНА.
13 | 0 Хариулах
Зочин [59.153.115.197] 2023/5/27
Яг яг
2 | 0 Хариулах
Зочин [43.242.243.50] 2023/5/27
Ганц тэрнээс болно гэж юу байхав дээ, өвчин хэлж ирэхгүй шүү дээ
2 | 3 Хариулах
ЗОЧИН [192.82.91.33] 2023/5/27
ХИЙЛГЭЭД БАЙСАН ТАРИА НЬ БУЛЧИНГ АЖИЛЛАГААГҮЙ БОЛГОХ. ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙХ ЁСТОЙ БУЛЧИНД НӨЛӨӨЛӨӨД ТАРИА ХИЙГЭЭД БАЙХААР ЯМАР САЙН БАЙХАВ ДЭ. ЕР НЬ ХИМИЙН ЭЛДЭВ ЭМ ТАРИА ОЛОН ЖИЛИЙН ДАРАА ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХИЙГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ ШҮҮ ДЭ.
11 | 0 Хариулах